Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114

Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the breadcrumb-navxt domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114
Түүх - Mongolian National Film Council
Монголчууд кино урлагтай танилцсан нь – III

Монголын тухай анхны кино бүтээл “Чингисийн удам” Монгол орныг дэлгэцнээ анх харуулж, Чингис хааны нэрийг олноо сонордуулсан бүтээл бол Оросын нэрт найруулагч Всеволод Илларионович Пудовкины 1928 онд “Азийг нөмөрсөн шуурга” нэртэйгээр гарч, улмаар дэлхийн киноны түүхэнд алдаршсан “Чингисийн удам” хэмээх кино юм. Иван Михайлович Новокшоновын “Потомок Чингисхана” туужаар бүтээгдсэн уг кино нь харийн түрэмгийлэгчдийн далд санааг ойлгосон Баяр эх орноо чөлөөлөхөөр тэдний өөдөөс тэмцэн босож, их талын аниргүйг сэрээн, морин дэл дээр давхиж явахад нь зүг бүрээс монголчууд нэгдэн ирж, улмаар кадр

Монголчууд кино урлагтай танилцсан нь – II

1924 онд МАХН-ын ТХ-ны шийдвэрээр жанжин Д.Сүхбаатарын дурсгалд зориулан, түүний нэрэмжит клубыг дуу хөгжмийн, яриан жүжгийн, танц бүжгийн, захиргаа аж ахуйн хэсэгтэйгээр байгуулж, киног орон даяар сурталчлах, хүргэж үйлчлэх эрхийг олгожээ. 1928 онд ЗХУ-аас ТОМП-4 маркийн аппарат хэрэгслийн хамт “Хүүхдийн цэцэрлэг” гэдэг дуугүй кинотой дөрвөн механикч ирж, уг киног хөдөө орон нутагт үзүүлсэн нь “монголчуудад кино урлагтай танилцах” боломжийг нээжээ. Мөн онд кино механикчдыг бэлтгэх түр курсыг байгуулснаар Г.Гэндэнжамц, Д.Гэмпил нарын “анхны 12 кино механикч”-ийг бэлтгэн гаргаж, БНМАУ-ын Ардын Сайд

Монголчууд кино урлагтай танилцсан нь – I

Францын ах дүү инженер Огюст, Луи Жан Люмьерууд өөрсдийн зохион бүтээсэн аппаратаар зураг авч, угааж боловсруулсан кино зургаа 1895 оны 12 дугаар  сарын 28-нд Парис хотын Капуцинок цэцэрлэгт гудамжны “Гранд кафе”-д үзүүлсэн нь анх удаа нийтийг хамарсан кино үзлэг болж, “Кино урлагийн мэндэлсэн өдөр” гэж дэлхийн киноны түүхэнд тэмдэглэгдэх болжээ. 1910 оноос Монголд кино нэвтэрч, улмаар 5-6 газарт кино үзүүлэх болсны 3-4 нь Нийслэл хүрээнд, үлдсэн нь хөдөө орон нутагт байв. Нийслэл хүрээнээ VIII богд Жавзандамбын өргөөнд Богд хаан болон ордныхонд