Тээвэр зууч
КАРГО ЛИН ХХК
Тээвэр зууч
КАРГО ЛИН ХХК

Карго лин ХХК нь 2003 онд байгуулагдсан бөгөөд олон улсын агаарын тээврийн IATA холбооноос итгэмжлэгдсэн, агаарын зорчигч болон агаарын ачаа тээврийн үйл ажиллагааг хослуулан явуулдаг Монгол дахь цөөн байгууллагуудын нэг юм. Тус компанийн үйлчилгээний зарчим нь ачаа тээврийн үйлчилгээг “хаалганаас хаалганд” хүргэх бөгөөд аль ч улс орноос хүссэн газарт нь түргэн шуурхай, аюулгүй тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг.  Үйлчлүүлэгчийнхээ цаг завыг хэмнэх үүднээс ердийн Airport to Airport, Door to Airport, Door to Door үйлчилгээг боломждоо үндэслэн, Олон улсын харилцагчийн сүлжээгээр дамжуулж, түргэн шуурхай үзүүлэхээр зорьж ажилладаг. Мөн агаарын ачаа тээвэр захиалгат нислэг, гаалийн бүрдүүлэлт хийж үйлчилдэг.

Цахим хаяг:  aircargo@cargolink.mn

  • Байгуулагдсан
    2003
  • Байршил
    Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энх тайваны өргөн чөлөө, Блюскай тауэр, 1 дүгээр давхар.
  • Холбогдох утас
Тээвэр зууч
ЛАНДБРИДЖ ХХК
Тээвэр зууч
ЛАНДБРИДЖ ХХК

2008 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн Ландбридж ХХК нь дэлхийн 5 тивд байрлах 90 гаруй орны 2000 гаруй агентын сүлжээгээ ашиглан, төмөр зам, агаар, далай болон авто зам зэрэг тээврийн бүх төрлөөр, улс хоорондын болон орон нутгийн тээвэр логистикийн иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг. Тээвэр зуучлалын чиглэлээр салбартаа 20 хүртэл жил ажилласан туршлагатай хамт олон бүхий тус компани харилцагчдынхаа ачаа бүрийг товлосон хугацаанд нь эрсдэлгүй найдвартай тээвэрлэхийг эрхэмлэдэг. Уг компани агаарын, холимог, экспортын ачааны, төслийн ачааны тээвэр болон гаалийн бүрдүүлэлт, терминал, агуулахын үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

Цахим хаяг: info@landbridge.mn

  • Байгуулагдсан
    2008
  • Байршил
    Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө, Сөүл бизнес төв, 6 дугаар давхар.
  • Холбогдох утас
Машин, Тээвэр зууч
МОН ЛОЖИСТИКС ВОРЛДВАЙД ХХК

Монложистикс ворлдвайд ХХК  нь 2005 оноос олон улсын тээвэр зуучлал, тээврийн ложистик үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар иржээ. Үйлчилгээнийхээ цар хүрээг үе шаттайгаар өргөжүүлэн тэлж, оюунлаг үйлчилгээг эрхэмлэсээр ирсэн, салбартаа тэргүүлэгч үндэсний баялаг бүтээгч уг компани  одоогийн байдлаар дэлхийн 85 орны 300 гаруй харилцагч түншийн өргөн сүлжээ, Замын Үүд, Сүхбаатар, Алтанбулаг, Гашуун сухайт зэрэг хилийн боомт болон Дархан, Эрдэнэт хот дахь төлөөлөгчийн газруудаараа дамжуулан, бүх төрлийн тээвэр ложистикийн цогц үйлчилгээг үзүүлж байна.

Холбоо барих мэдээлэл:

Цахим хаяг: contact@mlw.mn

  • Байгуулагдсан
    2005
  • Байршил
    Монгол улс, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав 14, 404 Зайсан Скүэр төв.
  • Холбогдох утас
Тээвэр зууч
МОНГОЛ ЭКСПРЕСС ХХК

Тээвэр зуучлалын салбарт тэргүүлэгч компаниудын нэг болох Монгол экспресс компани нь 1999 оны 2 дугаар сард байгуулагджээ. Тус компани олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн 100 гаруй орны 400 гаруй логистик, тээвэр зуучийн компанитай хамтран ажилладаг бөгөөд гадаад харилцаа нь жилээс жилд өргөжин тэлсээр байна. Төмөр зам, авто зам, агаарын, холимог, экспортын ачааны, төслийн ачааны, чингэлэг, транзит тээвэр болон буухиа шуудан, гаалийн бүрдүүлэлт, агуулахын үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг эрхэлдэг.

  • Байгуулагдсан
    1999
  • Байршил
    Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 14251, Виста оффис, 6 дугаар давхар
Тээвэр зууч
ПРОЛОГ СОЛЮШН ХХК

Улс хоорондын тээвэр зуучлалын Пролог солюшн ХХК нь 2013 оноос тээвэр логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн 90 гаруй орны 1000 гаруй мэргэжлийн агент бүхий томоохон сүлжээгээр, төмөр зам, агаар, далай, авто зам, транзит тээвэр зэрэг тээврийн бүхий л төрлөөр, энгийн болон овор хэмжээ ихтэй, аюултай болон тусгай нөхцөл шаардсан ачааг тээвэрлэдэг. Тус компанийн мэргэшсэн логистик менежер, баг хамт олон нь ачааг тээвэрлэх явцад тохиолдож болзошгүй аливаа асуудал, хүндрэл бэрхшээлийг урьдчилан тооцоолж, мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг, түргэн шуурхай, эрсдэлгүй зохион байгуулан, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээд зэрэгт байлгах иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг. Уг компанийн мэргэжлийн чадварлаг хамт олон Монгол улс дахь болон олон улсын зах зээл дээрх байр сууриа өсгөж, зах зээл, цаг үеийн нөхцөл байдалд бүрэн нийцсэн тээвэр зуучийн үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд эрхэлсээр байгаа билээ.

Цахим хаяг: Marketing@prolog.mn

  • Байгуулагдсан
    2013
  • Байршил
    Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Их хуралдай оффис 703 тоот.
  • Холбогдох утас
Тээвэр зууч
ТУУШИН ТЭЭВЭР ЗУУЧ

Монголын анхны тээврийн зуучийн компани болох Туушин компани нь 1990 оны 6 дугаар сард байгуулагджээ. Улс хоорондын тээврийн зууч болох уг компани Монгол улсын гадаад худалдаа, эдийн засгийн тээврийн эрэлт, шаардлагыг хангах, дэлхийн улс орнуудтай холбогдох тээврийн замналуудыг хөгжүүлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулсаар иржээ. Тус компани улмаар дэлхийн бүх улс орныг хамарсан өөрийн тээврийн өргөн сүлжээг бий болгон хөгжүүлж, үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлсэн Монгол улсад төдийгүй олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий байгууллага болсон юм. Туушин компани төмөр зам, авто зам, агаарын, холимог, экспортын ачааны, төслийн ачааны тээвэр болон буухиа шуудан гаалийн зуучлал, мөн терминал ложистикийн төв зэрэг үйл ажиллагааг эрхэлж байна.

Цахим хаяг:  info@tuushin.mn

  • Байгуулагдсан
    1990
  • Байршил
    Монгол улс, Улаанбаатар хот, 14200-0048, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж–15, Туушин ХХК-ийн төв байр
Тээвэр зууч
УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ

1993 онд байгуулагдсан УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв нь тээвэр логистикийн иж бүрэн цогц үйлчилгээг нийтэд хүргэдэг логистикийн салбарын тэргүүлэгч байгууллага юм. Тус байгууллага 2017 онд үйл ажиллагаандаа чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, Олон улсын стандартын BSI (British Standart Institution)-ын №FS683555 тоот сертификатаар баталгаажуулсан билээ. Мөн жил бүр явагддаг Их Британийн стандартын BSI байгууллагын аудитын шалгалтад амжилттай оролцож, үйл ажиллагаагаа сайжруулсаар байна. Тус байгууллага Монгол улсаар дамжин өнгөрөх тээвэр, экспорт, импортын тээвэр, вагон, чингэлгийн тээвэр, аюултай, овор ихтэй болон төсөл тусламжийн ачаа, ре-экспортын тээвэр гэх зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг.

Цахим хаяг: ubtz@ubtz.mn

  • Байгуулагдсан
    1993
  • Байршил
    Монгол Улс, Улаанбаатар хот, 210535, Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42
  • Холбогдох утас
Тээвэр зууч
ЭС Би Логистикс ХХК

Тээвэр логистикийн Эс Би логистикс ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагджээ. Уг компани Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас олгодог Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий төмөр замын тээвэр зуучлалын гэрчилгээтэй бөгөөд MТЗНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, FIATA болон МҮХАҮТ-ийн гишүүн байгууллага юм. 2017 онд үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн ISO9001:2015 стандартыг нэвтрүүлсэн бөгөөд агаарын, далайн, төмөр замын, авто замын тээвэр зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг.

Цахим хаяг: adam@sbl.mn

  • Байгуулагдсан
    2001
  • Байршил
    Монгол Улс, Улаанбаатар хот, 14251, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Нарны зам-18, Жигүүр гранд оффис центр, 4 дүгээр давхар.
  • Холбогдох утас