Хөгжмийн зохиол

Хөгжмийн зохиол
B продакшн
Хөгжмийн зохиол
B продакшн

Байгууллагын тухай:

  • “BP”ХХК “/B production/ нь олон улсын  ISO 3382:2009 стандартад нийцсэн А зэрэглэлийн студи бүхий анхны рекордсын бизнесийн энтертайнмент байгууллага юм. Манай байгууллага нь 2006 оноос хойш дуу бичлэг, хөгжмийн найруулга, дуу оруулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар, өдгөө Английн алдарт SSL компанитай хамтран дэлхийн стандартын шаардлага хангасан, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий киноны хөгжмийн дуугаралт болох DOLBY SURROUND 5.1 тохируулга хийх боломжтой дуу бичлэгийн студийг нэвтрүүлсэн Монголын анхны рекордсын байгууллага болон өргөжөөд байна.

 

Хамтын ажиллагаа:

  • Skymedia, Central телевиз зэрэг байгууллагуудад гадаад кино контентийн дууны орчуулга, дуу оруулалтын үйлчилгээг үзүүлж байна.

 

Үндсэн ажилтан:

  • Захирал Д.Болд
  • Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Бямбасүрэн
  • Дууны найруулагч С.Нямдаваа
  • Дууны найруулагч, продьюсер Ө.Цогт
  • Дууны найруулагч Э.Дэлгэрдалай
  • Менежер Х.Бямбажаргал
  • Артист менежер Г.Анударь
Хөгжмийн зохиол
Дуурь бүжгийн эрдмийн театрын Симфони найрал хөгжим

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Үндэсний дуурь балетыг шинээр бүтээх, гадаадын сонгодог дуурь, балетаас сонголт хийж, өөрийн тайзнаа боловсруулан тавих
  • Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, монгол үндэстний авьяас оюуны чадлыг дэлхийд харуулсан бүх талаараа төгс, брэнд бүтээгдэхүүн туурвих

Туурвисан уран бүтээлүүд, урын сан:

  • Монголын хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Д.Лувсаншарав, Л.Мөрдорж, А.Боролдой Э.Чойдог, Д,Жанчив, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Ж.Мэнд-Амар, З.Хангал, Б.Шарав, А.Батдэлгэр, Г.Пүрэвдорж нарын бичсэн үндэсний 22 дуурь, 16 балеттай болсноос гадна П.И.Чайковский, Дж.Пуччини, Дж.Верди, Дж.Россини, Л.Минкус, Ж.Бизе, В.А.Моцарт зэрэг дэлхийн хөгжмийн зохиолчдын дуурь балетийн шилдэг 60 орчим, нийт 100 гаруй уран бүтээлээр урын сангаа баяжуулан ажиллаж байна. 

Олон улсын хамтын ажиллагааны туршлага:

  • Байгуулагдсан цагаас хойш ОХУ, БНСУ,  ХБНГУ, Америк, Япон,  Австрали, зэрэг улстай хамтран  ажиллалаа. 2018 онд манай театрын тайзнаа Олон улсын балетын наадам анх удаа зохион байгуулагдаж байв.

Үндсэн ажилтан, уран бүтээлч:

  • Дуурь бүжгийн эрдмийн театрын “Симфони найрал хөгжим” анги нь 50 гаруй хөгжимчинтэй. 
  • Үйл ажиллагаа
    Үндэсний дуурь балетыг шинээр бүтээх, гадаадын сонгодог дуурь, балетаас сонголт хийж, өөрийн тайзнаа боловсруулан тавих
Хөгжмийн зохиол
Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал

Монгол улсын үндэсний урлагийн их театрын “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал”

Урын сан:

  • Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын “Сүнжидмаа” дуулалт жүжиг, “Нарны домог” бүжгэн бүжиг
  • Орчин цагийн хөгжмийн зохиолчдын ноён оргилууд болсон Э.Чойдог, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Д.Лувсаншарав, тэдний  дараагийн үе болох З.Хангал, Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал нарын мэргэжлийн дан хөгжмийн бүтээлүүд
  • Ёочинч Ж.Мэнд-Амар, морин хуурч Ц.Идэрбат, лимбэч М.Бадам, их хуурч Чойжилжав зэрэг хөгжимчдийн бүтээлүүд
  • Хөгжмийн зохиолч морин хуурын дөрвөлийг санаачлагч морин хуурч Д.Цогтсайхан, гоцлол хөгжимчин морин хуурч, Ардын жүжигчин Ч.Батсайхан, залуу хөгжмийн зохиолч Д.Ариунболд, хөгжмийн зохиолч М.Бирваа нарын үндэсний найрал хөгжимд зориулсан бүтээл, гоцлол бүтээл
  • Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат, Х.Алтангэрэл, Төрийн соёрхолт Б.Мөнхболдын дан хөгжмийн бүтээл, бүжгэн жүжиг
  • “Монголын сайхан орон” (2004), “Их газар” (2004), “Монголын сайхан орон”-1 (2010), “Монголын сайхан орон”-2 (2011), “Монголын шилдэг хөгжмийн өвийн дээжис” CD (2011)  болон “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал”-ын DVD (2012) хийж бүтээв.

Олон улсын хамтын ажиллагааны туршлага:

  • Ази, Африк, Америк, Европ тивийн 50 гаруй улс оронд Монгол улсынхаа нүүр царайг толилуулж, монгол ардын уламжлалт урлагаа сурталчлан таниулсаар байна.

Үндсэн ажилтан, уран бүтээлч:

  • Ерөнхий удирдаач: Н.Буянбаатар
  • Туслах удирдаач: Э.Мөнхбаяр 
  • Үлээвэр хөгжмийн бүлэг: 15 хөгжимчин (лимбэ,  жижиг лимбэ, их лимбэ, баялаг бишгүүр, ардын бишгүүр, их бишгүүр, эвэр бүрээ, цордон бүрээ,  их бүрээ) 
  • Товшвор хөгжмийн бүлэг: 20 хөгжимчин (ёочин, шударга, ятга 13 утаст, баян ятга (солонгос, хятад 21, 25 утас), басс ятга, нумт ятга)  
  • Цохивор хөгжмийн бүлэг: 4 хөгжимчин (тимпани, жижиг бөмбөр, төрийн хэнгэрэг, кислофон, вибрафон, митлофон, дуу дарам, хөлтэй хэнгэрэг, аягат бөмбөр, хөлтэй цан, хавсардаг цан)
  • Нумт хөгжмийн бүлэг: 32 хөгжичин (жижиг хуучир, дунд хуучир, морин хуур, дунд хуур, их хуур /B, E хөгт/)
  • Байгуулагдсан
    1962
  • Үйл ажиллагаа
    XIII зууны найман аялгууны аймаг, төрөл зүйлийн ялгарамжит хөгжмийн их найрлаар үлгэрлэн, өрнөдийн симфони найрал хөгжмийн бүтцээр жишиглэн, сүм хийдэд ашиглаж байсан үлээвэр хөгжмийн хөг, дуугаралтыг баяжуулан, хийц хэлбэрийг боловсронгуй болгож, дорнын дэлгэрмэл ижил төст болон нүүдэлчин ардынхаа язгуур, уламжлалт хөг барилд суурилсан хөгжмийн олон төрөл зэмсэг сэлтээр хүрээгээ өргөжүүлэх
Хөгжмийн зохиол
Монголын цагдаагийн  “Сүлд” чуулгын найрал хөгжим

Туурвисан уран бүтээлүүд, урын сан:

  • “Best of Suld 1, 2” (2016-2018)
  • “Police band“ жазз хөгжмийн тоглолт
  • Цагдаагийн “Сүлд” чуулгын найрал хөгжим нь Цагдаагийн байгууллагын 70, 80, 90, 95, 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, ёслолын жагсаал, Нийслэлийн цагдаагийн газрын 80 жил, Замын цагдаагийн газрын 60, 65 жил,  Хууль зүйн яамны 90,100 жил Цагдаагийн академийн  70 жил, ХСИС-ийн 80  жилийн ойн арга хэмжээ болон аймаг, газар, хэлтсүүдийн түүхт ойн ёслол хүндэтгэлийн ажиллагаанд амжилттай оролцсоор иржээ. 

Үндсэн ажилтан, уран бүтээлч:

  • Монголын цагдаагийн байгууллагын ёслол хүндэтгэл, концертын найрал хөгжим
  • “Онгод” пост-этник хамтлаг нь морин хуур, ёочин, товшуур, гитар, цохивор хөгжим, хөөмий, уртын дууг нэгтгэн пост этник, электро этник урсгалыг гол чиглэл болгон уран бүтээлээ туурвидаг.
  • “Royal arte” цахилгаан хөгжмийн хосолсон хамтлаг
  • Ерөнхий удирдаач 1, хөгжмийн багш удирдаач 1, 21 хөгжимчний бүрэлдэхүүнтэй.
  • Үйл ажиллагаа
    Монголын цагдаагийн байгууллагын ёслол хүндэтгэлийн ажиллагаа, урлаг соёлын арга хэмжээнд үйлчлэх
Хөгжмийн зохиол
МУ Филармони-“Морин хуурын чуулга”

Монгол улсын филармонийн “Морин хуурын чуулга”

Урын сан:

  • Морин хуурын чуулгын дуурьсгал, эгшиглэгээ нь дорно өрнийн болон орчин цагийн шинэ хөгжмийн бүтээлүүдийг хөгжимдөхөд тохиромжтой бөгөөд дуунаас дуурь, бие биелэгээнээс бүжгийн жүжиг, уламжлалт морин хуурын татлагаас гоцлол, сонат, концерт, симфоннета зэрэг том хэмжээний бүтээлүүд
  • Тайз дэлгэцийн болон баримтат, уран сайхны кино, теле кино, жүжгийн хөгжмийн бүтээлийн урын сантай.
  • Морин хуурын чуулга нь “Best-1.2”, “Playing Love-1, 2”, Ардын дууны “Торгоны хээ”, Улсын филармонийн “Монгол Улсын филармони” цомог, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн 30 гаруй цомгийн хөгжмийг бичүүлж хэвлүүлсэн болно.

Олон улсын хамтын ажиллагааны туршлага:

  • АНУ Нью-Йоркийн “Карнеги Холл” НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-ийн танхим, Австрийн Вена хотын филармони, ОХУ-ын “Musicverien”, Швейцарын НҮБ-ын танхим, ХБНГУ-ын Берлиний филармони, ОХУ-ын Москва хотын “Их театр”, БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний их театр, Японы Suntory Hall, Across Orchard Hall, Osaka Symphony Hall, Sapporro Symphony Hall, Yokohama Cultural Center, БНСУ-ын Үндэсний театр, Тайваны Чин ка Шигийн Memorial Hall, Итали, Канад, Турк, Хонг Конгийн Hong Kong city hall, Sha Tin town city hall, БНСАУ зэрэг дэлхийн 20 улсад нийт 84 удаа 250 гаруй хотод 650 гаруй тоглолтыг хийсэн болно.

Үндсэн ажилтан, уран бүтээлч:

  • Чуулгын удирдаач: Д.Түвшинсайхан (СТА)
  • Үндэсний уламжлалт (морин хуур, ёочин, ятга, их хуур), өрнийн сонгодог (төгөлдөр хуур, флейт, дунд хуур, цохивор) хөгжмийн зэмсгүүд
  • “Чөлүгэн” морин хуурын дөрвөл
  • “Хулан” хамтлаг
  • Ятгын дөрвөл
  • “Арга билэг” этно жазз хамтлаг
  • Мэргэжлийн дээд боловсролтой (бакалавр, магистр) 30 гаруй уран бүтээлч
  • Байгуулагдсан
    1992 он
  • Үйл ажиллагаа
    Монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болсон морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх, Дэлхийн болон Монголын хөгжмийн зэмсгүүдэд тулгуурлан, эх орондоо төдийгүй тив дэлхийд үндэсний урлагаа сурталчилан таниулах, өвөрмөц дуугаралт, өнгө аястай найрал хөгжмийг бий болгох
Хөгжмийн зохиол
МУ Филармони-“Симфони найрал хөгжим”

Урын сан:

  • Дэлхийн сонгодог хөгжмийн үе үеийн чиглэл урсгалуудын гол төлөөлөгчид, Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын дан болон симфони бүтээл, дууны уран бүтээлүүдээр урын сангаа баяжуулан хөгжимдсөөр байна.
  • Радио телевизийн алтан фондын бичлэгүүд, Монгол кино нэгтгэлийн баримтат болон уран сайхны киноны бүх хөгжим тус найрал хөгжмийн урын сангийн чухал нэгэн хэсэг билээ.
  • Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын “Халуун элгэн нутаг”, Beethoven symphony No.9, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Н.Бүтэнбаярын “Сонгодог симфони хөгжмийн дээжис”, “Монгол Улсын Филармони”, “Гэгээн эгшиглэн нэгэн жаранд” баримтат кино зэрэг хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн цомгуудын хөгжмийн бичлэгт оролцож хэвлүүлсэн болно.

Олон улсын хамтын ажиллагааны туршлага:

  • 1963 онд симфони найрал хөгжим анх удаа хилийн чанадад гарч, Бээжин, Шанхай хотод тоглолт хийж байлаа. Түүнээс хойш дэлхийн олон хотод тоглож байна.

Үндсэн ажилтан, уран бүтээлч:

  • Симфони найрал хөгжмийн удирдаач:
    • Д.Нямдаш
    • Б.Батбаатар
    • Б.Анар
  • Дээд мэргэжлийн 80 гаруй хөгжимчний бүрэлдэхүүн
  • Өрнийн хөгжмийн зэмсгүүд
  • Байгуулагдсан
    1957 он
  • Үйл ажиллагаа
    Монголын болон дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлийг үзэгч олны хүртээл болгох, Монгол кино үйлдвэрийн бүтээсэн баримтат болон уран сайхны киноны хөгжим бүтээх, Сонгодог хөгжмийг сурталчлах, бүх нийтийн хөгжмийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх
Хөгжмийн зохиол
МУ Филармони-Төрийн Шагналт “Баян Монгол” Чуулга

Туурвисан уран бүтээлүүд:

  • Монгол ардын дууны найруулга, хөгжмийн зохиолчдын дуу, хөгжмийн бүтээл, уран сайхны болон баримтат кино, телевиз, радио, жүжиг, мюзикл, хүүхдийн дуу, Оросын жазз хөгжмийн бүтээлүүдээс хөгжимдөхийн зэрэгцээ дэлхийн жазз хөгжмийн сонгодог үеүдээс эхлээд орчин цагийн жазз хөгжмийн бүхий л урсгал хэлбэр
  • “Баян Монгол” чуулга нь “Баян Монгол & Соёл-Эрдэнэ” пянз, “Баян Монгол” пянз, “Баян Монгол-40” хос цомог, “Баян Монгол” чуулга цомог, “Баян Монгол” пянз, “Монгол Улсын Филармони” цомог мөн хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн цомгуудын хөгжмийг бичүүлж хэвлүүлсэн болно.

Олон улсын хамтын ажиллагааны туршлага:

  • ОХУ-ын жазз хөгжмийн зохиолч, удирдаач В.Смагин, Куба улсын удирдаач Эдди Гайтан, Раймондо Калисдо, Рей Монтёсинос, Ремберс, Болгар улсын удирдаач Крилл Экиномов зэрэг зочин удирдаач уригдан ажиллаж байлаа.
  • Тус найрал хөгжим нь Куба, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Унгар, Румын, Чех, Польш, Узбек, БНАСАУ зэрэг улсад айлчлан тоглолт хийж байв.

Үндсэн ажилтан, уран бүтээлч:

  • “Баян Монгол” чуулгын удирдаач С.Саруул-Од (СТА)
  • Жазз хөгжмийн хамгийн том биг бэнд оркестрын стандартаар буюу саксафони хөгжмийн хэсэг, тромбон хөгжмийн хэсэг, труба хөгжмийн хэсэг, ритм хэмнэлийн хэсэг гэсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж байна.
  • Байгуулагдсан
    1967
  • Үйл ажиллагаа
    Мэргэжлийн сонгодог жазз хөгжмийг хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд Монголын жазз урлагийг сурталчилан таниулах 
Хөгжмийн зохиол
МУК-ийн Цохивор хөгжмийн чуулга

Туурвисан уран бүтээлүүд, урын сан:

  1.     Л.Мөрдорж “Алтан өргөө” киноны хөгжим (2009) 
  2.     Э.Чойдог  “Монголын сайхан орон” киноны хөгжим  (2009, 2012)
  3.     Ж.Чулуун “Уран хас” чуулбар хөгжим (2018)
  4.     З.Хангал “Концерт” (2010)
  5.     З.Хангал “Эрднэсийн уулс” (2011)
  6.     З.Хангал “Алив бүжиглэцгээе” (1987) 
  7.     Б.Шарав “Гэгээн алсад” (2020)
  8.     Б.Шарав “Наадмын дэнж” (2020)
  9.     Б.Шарав “Сэтгэлийн эгшиг” (2020)
  10. Б.Шарав “Үлэмжийн ертөнц” (2020)
  11. Б.Шарав “Манан” (2017)
  12. Н.Жанцанноров “Цагаан суварга” (2021)
  13. Н.Жанцанноров “Хоёр загалын хүчин” (2021)
  14. Н.Жанцанноров “Хулан” (2021)
  15. Н.Жанцанноров “Мандухай сэцэн хатан” (2021) 
  16. Н.Жанцанноров “Хутагтын сахиус”  (2010)
  17. Н.Жанцанноров “Нутаг минь хүлэг минь” (2021)
  18. А.Хачатурян “Сэлэмт бүжиг” (1988) 
  19. А.Хачатурян “Лезгинка” (1988) 
  20. М.Мусорский  “Үзэсгэлэнгийн зургууд” цуврал зохиол (2016)
  21. Н.Римский-Корсаков “Шехеразада” чуулбар (2015)
  22. Г.Берлиоз “Уран сэтгэмжийн симфони” 2, 4, 5-р анги (2014)
  23. Э.Морриконе “Сайн, муу, хэрцгий” киноны хөгжим (2012)
  24. Л.Шифрин “Биелэгдэшгүй даалгавар” киноны хөгжим  (2013)
  25. Р.Сакамото “Мистер Лоренс” (2014)
  26. М.Норман “Жемс Бонд 007” киноны хөгжим (2017)

 

Олон улсын хамтын ажиллагааны туршлага:

  • Хятад улсын Бээжин хотын сувдан театр (2012) цохивор хөгжмийн чуулга 
  • Өвөрмонголын Хөх хотын улаан театр (2010) 
  • Казахстан улсын тусгаар тогтнолын 20 жил
  • “Эрдэнэс таван толгой” спортын бага олимпийн нээлт болон хаалт 

 

Үндсэн ажилтан, уран бүтээлч:

  • Бат-Өлзийгийн Зоригт (МУГБ)
  • Төрийндээдийн Хастөр 
  • Отгонмөнхийн Билгүүн 
  • Сүхбаатарын Гүен 
  • Нарандоржийн Азтүшиг 
  • Батболдын Марал
  • Энхбаярын Увидас 
  • Баттулгын Хулан 
  • Сэдбазарын Алтангэрэл 
  • Баасандоржийн Ихмөрөн 
  • Хөхөөгийн Танхилуун 
  • Батболдын Эрин 
  • Ганзоригийн Тэнгис 
  • Бат-Эрдэнийн Энхзаяа 
  • Эрдэнэ-Очирын Энхлэн 
  • Эрдэнэбаярын Мөнх-Оргил 
  • Батцэнгэлийн Тэмүүлэн 
  • Үнэнхүүгийн Насанбат 
  • Баярбатын Алтантуул

 

Холбоо барих утас:                        

Цахим хаяг: 

Цахим холбоос: 

                          https://www.facebook.com/zorigt.batulzii.3

Хөгжмийн зохиол
Рэк рэкордс
Хөгжмийн зохиол
Рэк рэкордс

Туурвисан уран бүтээлүүд:

  • “Маш нууц” (2015)
  • “Аюултай харилцаа” (2015)
  • “Ядуугийн зовлон-2” (2016)
  • “Рекэт” (2016)
  • “Биелэгдэшгүй төлөвлөгөө” (2016)
  • “Хүн мод” (2017)
  • “Нинжин сэтгэл” (2018)
  • “100 жилийн эморол” (2018)
  • “Насан туршдаа” (2019)

Үндсэн ажилтан, уран бүтээлч:

  • Ганболдын Хишигбүрэн (хөгжмийн зохиолч)