Олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад санхүүжилт авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд нь төсөл, арга хэмжээнээс хамаарч, дараах баримт бичиг, материалыг нэмэлтээр бүрдүүлнэ. Үүнд:
- Кино наадамд оролцохыг нотолсон баримт бичиг (урилга, оролцох наадмын нэр, бүртгэлийн дугаар, оролцогч орон, оролцох уран бүтээлийн танилцуулга болон бүтээлийг гадаад хэлээр хөрвүүлсэн хувь бэлтгэх, зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдийн туршлагын мэдээлэл), зардлын тооцоо, үр дүнг багтаасан төслийн баримт бичиг;
- Олон улсын кино наадам зохион байгуулах туршлага, зохион байгуулж байсан наадмын талаарх мэдээлэл;
- Кино наадам зохион байгуулах зардлын тооцоо, үр дүн, оролцогч тал, хамтран ажиллах байгууллагын мэдээлэл зэргийг багтаасан төслийн баримт бичиг.
Сангаас олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах, монгол кино хадгалах, сэргээн хөрвүүлэх, кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад 80 хүртэлх хувийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ.
САНГААС ЭРГЭН ТӨЛӨХ НӨХЦӨЛГҮЙ САНХҮҮЖИЛТ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Өргөдөл (төсөл, арга хэмжээний товч агуулга, ач холбогдлыг тусгасан байх);
- Иргэн, хуулийн этгээдийн нэр, албан ёсны хаяг, иргэний регистрийн дугаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Үйл ажиллагаа явуулж буй хаяг, байршил;
- Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн хуваарь, түүнээс өөрийн оруулах хөрөнгийн хэмжээг нотолсон, эсхүл банкны холбогдох баримт болон сангаас хүссэн санхүүжилтийн хэмжээ;
- Одоо эрхэлж буй үйл ажиллагаа, бизнесийн талаарх мэдээлэл;
- Төсөл, арга хэмжээний үйл ажиллагааны хуваарь, төслийн багийн мэдээлэл зэрэг болно.