Зочид буудал
CORPORATE HOTEL
Зочид буудал
CORPORATE HOTEL

“Бүгд нэг дор” уриатай Corporate Hotel and Convention Center нь 93 өрөөний сонголттой  бөгөөд томоохон хэмжээний концерт, арга хэмжээний танхим, The Chairman ресторан, View Lounge, кофе шоп, эрүүл мэндийн клуб, гоо сайхны салон, хурлын танхимуудтай. Тус зочид буудлаас дээд зэргийн үйлчилгээ, халуун дулаан зочломтгой байдлыг мэдрэх болно.

  • Байгуулагдсан
    2013 он
  • Байшин буудлын тоо
    93
  • Нийт орны тоо
    150
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж-39, 212513.
Зочид буудал
G DELUXE HOTEL & RESORT
Зочид буудал
G DELUXE HOTEL & RESORT

G Deluxe Hotel & Resort нь Гачууртаас 20 км зайд Хэнтийн нурууны салбар уулын хэсэг болох Хүүш хайрханы ойн бүс, горхи, уул хад, ходоод сахарын рашаан цогцолсон жилийн 4 улиралд гайхам сайхан байгалийн цогцолбор хэсэгт байрших 3 одны зэрэглэлтэй амралтын газар юм. Зуны улиралд 70 хүн, өвлийн улиралд 60 хүнийг хүлээн авах хүчин чадалтайгаар жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулж байна.

  • Байгуулагдсан
    2005 он
  • Гэр буудлын тоо
    5
  • Байшин буудлын тоо
    35
  • Нийт орны тоо
    70
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачууртаас (Монгол шилтгээн) хойш Даваатын амд.
Зочид буудал
HOLIDAY INN
Зочид буудал
HOLIDAY INN

Holiday Inn Ulaanbaatar зочид буудал нь Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас 30 минут, Сүхбаатарын төв талбайгаас 15 минутын зайд, хотын төвд байрладаг. 5 одтой тус зочид буудал нь энгийнээс дээд зэрэглэл хүртэлх 169 өрөөний сонголттой. 200 хүртэлх хүний багтаамж бүхий хурал болон бусад үйл ажиллагаа явуулах боломжтой танхимуудтай.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 24, 151410.
Амралтын газар
АМАРБАЯСГАЛАНТ ӨРГӨӨ
Амралтын газар
АМАРБАЯСГАЛАНТ ӨРГӨӨ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт байрлах Амарбаясгалант өргөө жуулчны бааз нь 27 гэр, 3 байшинтай, 90 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.

 

Монгол улс, Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум (Улаанбаатар хотоос 365 км, Амарбаясгалант хийдээс 8 км зайд)
Амралтын газар
АРТ 88 РЕСОРТ
Амралтын газар
АРТ 88 РЕСОРТ

Хөвсгөл нуурын үзэсгэлэнт хошуун дээр баригдсан “AРT 88” амралтын газар нь 4 одны зэрэглэлтэй. Тус амралтын газар 10 гэр зочид буудал, 10 урц, 16 байшин зочид буудалтай бөгөөд нийт 130 ортой. Ази, европ хоолоор үйлчилж байна.

  • Байгуулагдсан
    2016 он
  • Гэр буудлын тоо
    20
  • Байшин буудлын тоо
    16
  • Нийт орны тоо
    130
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоноос 32 км зайд, Хирвэстэгийн ам.
Зочид буудал
БАЯН ЦАМБАГАРАВ
Зочид буудал
БАЯН ЦАМБАГАРАВ

Баян цамбагарав  зочид буудал нь Өлгий хотын төвд байрладаг. Тохилог, цэвэрхэн уг зочид буудлын өрөө бүр хиймэл дагуулын суваг бүхий хавтгай дэлгэцтэй телевизортой. Зарим өрөө нь таныг амраах зориулалтын суудалтай.

 

  • Байгуулагдсан
    2020 он
  • Байшин буудлын тоо
    120
  • Нийт орны тоо
    300
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Баян-Өлгий аймаг, Өлгий хот, Төв талбайд байрлах MJS tower-ийн 8 дугаар давхарт.
Зочид буудал
БАЯНГОЛ
Зочид буудал
БАЯНГОЛ

4 одтой тус зочид буудал нь 1964 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд бизнес, соёл, худалдааны төвүүдтэй ойрхон, нисэх онгоцны буудлаас 17 км, галт тэрэгний буудлаас 2 км зайд байрладаг нь зочдод таатай нөхцөлийг бүрдүүлдэг.

  • Байгуулагдсан
    1972 он
  • Байшин буудлын тоо
    211
  • Нийт орны тоо
    400
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө.
Зочид буудал
БЕСТ ВЕСТЕРН ПРЕМЬЕР ТУУШИН

Best Western Premier Tuushin зочид буудал нь Улаанбаатар хотын томоохон аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд, музей, урлагийн галерей, концертын танхим, худалдааны төвүүдтэй ойрхон байрладаг. 5 одтой уг зочид буудал King Deluxe өрөөнөөс Ерөнхийлөгчийн Suite хүртэлх 198 орчин үеийн өрөө, люкс өрөөтэй. Зочид буудал нь 450 хүртэлх зочин хүлээн авах, уулзалт, арга хэмжээг зохион байгуулах хамгийн сүүлийн үеийн дуу дүрсний тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хүлээн авалтын Соёмбо, Сүлд хоёр танхимтай.

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Амарын гудамж, 15, 14200.
Амралтын газар
БИЧИГТ ХАД
Амралтын газар
БИЧИГТ ХАД

Тус жуулчны бааз нь  6 дугаар сарын 1-ээс 9 дүгээр сарын 1 хүртэл улирлын чанартай ажилладаг. Нэг ээлжиндээ  80 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 19 гэр, 4 өрөө бүхий 1 байшинтай. Мөн ресторан, хурлын танхим, саун, дулаан зогсоолоос гадна сагсан болон гар бөмбөг,  гольф, биллиард, ширээний теннис тоглох, нум сум харвах боломжтой. Энгийн, хагас люкс, бүтэн люкс зэрэглэлийн өрөөнүүдээс сонголтоо хийн үйлчлүүлэх боломжтой бөгөөд өрөө бүрд өндөр хурдны интернэт, кабелийн телевиз, IPTV үйлчилгээг нэвтрүүлсэн.

  • Байгуулагдсан
    2019 он
  • Гэр буудлын тоо
    19
  • Байшин буудлын тоо
    1
  • Нийт орны тоо
    80
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Булган аймаг, Рашаант сум, Элсэн тасархайгаас 10 км зайд зам дагуу (Улаанбаатар хотоос 270 км зайд)
Зочид буудал
БИШРЭЛТ
Зочид буудал
БИШРЭЛТ

Бишрэлт зочид буудал нь Сүхбаатарын талбайгаас 1 км, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас 14 км зайд, томоохон бизнес төв, соёл, худалдааны төвүүд бүхий хотын төв бүсэд байрладаг. Тус зочид буудал тансаг зэрэглэлийн 28 өрөө, 250-300 хүн хүлээн авах чадалтай ази, европ хоолны ресторан, 50-200 хүний багтаамжтай хурлын танхим, 8-20 хүний багтаамжтай 3 VIP өрөөтэй бөгөөд дээд зэрэглэлийн хүлээн авалт, ажил хэргийн уулзалт зохион байгуулж байсан арвин туршлагатай.

  • Байгуулагдсан
    2015 он
  • Байшин буудлын тоо
    28
  • Нийт орны тоо
    250
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Лааганы гудамж, 15451.
Зочид буудал
БЛЮ СКАЙ
Зочид буудал
БЛЮ СКАЙ

5 одтой тансаг зэрэглэлийн Блю Скай зочид буудал нь Улаанбаатар хотын төв цэгт, Сүхбаатарын талбайн чанх урд, Чингис хаан олон улсын нисэх буудлаас 14 км зайд байрладаг. 10 төрлийн 200 өрөөний сонголттой бөгөөд 250 хүртэлх зочин хүлээн авах хүчин чадал бүхий Даймонд, Саффайр танхим, 150 хүн хүлээж авах боломжтой Кристал,  80 хүний багтаамжтай Топаз танхимуудтай.

 Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 17.
Амралтын газар
БОРЖИГОН ГОЛОМТ
Амралтын газар
БОРЖИГОН ГОЛОМТ

2018 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн Боржигин голомт жуулчны бааз нь Говьсүмбэр аймаг Сүмбэр сумд байрладаг.  Нэг ээлжиндээ 25-30 хүн хүлээн авах хүчин чадалтай. Боржигины түүх, соёл, өв уламжлалыг танилцуулах зорилгоор анх байгуулагджээ.

Монгол улс, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг, Өлзийтийн гол.
Амралтын газар
БУЙР НУУР РЕСОРТ
Амралтын газар
БУЙР НУУР РЕСОРТ

Буйр нуурын амралт, аялал жуулчлалын цогцолбор нь 2016 онд ашиглалтад орсон бөгөөд нэг ээлжинд 180 хүн хүлээн авах хүчин чадалтай. Дорнод аймгийн Халх гол сумын төвөөс баруун хойш, Монгол улсын тав дахь том нуур болох Буйр нуурын хөвөөнд оршдог.

  • Байгуулагдсан
    2016 он
  • Гэр буудлын тоо
    30
  • Байшин буудлын тоо
    25
  • Нийт орны тоо
    180
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Дорнод аймаг, Халх гол сум, сумын төвөөс баруун хойш 65 км зайд (Улаанбаатар хотоос 1061 км-т)
Амралтын газар
ГОВИЙН БАЯНБҮРД
Амралтын газар
ГОВИЙН БАЯНБҮРД

Говийн баянбүрд жуулчны бааз 30 энгийн, 10 вип гэртэй.  Энд амарснаар Та говийн онгон дагшин байгаль, хөх тэнгэр, элсэн манхантай танилцаж, эртний үлэг гүрвэлүүдийн талаарх мэдлэгээ тэлэх боломжтой.

Монгол улс, Өмнөговь аймаг, Даланзадгад сумаас 10 км-ийн зайд.
Амралтын газар
ГОВИЙН ГУРВАН ТЭМЭЭ
Амралтын газар
ГОВИЙН ГУРВАН ТЭМЭЭ

Монголын говь цөлд байрлах тансаг зэрэглэлийн 5 одтой “Говийн гурван тэмээ” жуулчны бааз нь 2002 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг хүлээн авч байна. Тус бааз нь нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадал бүхий ресторантай. Тус баазыг National Geographic Traveler, National Geographic Adventure сэтгүүлээс “Шилдэг газар зүйн бааз”-аар шалгаруулжээ.

Монгол улс, Өмнөговь аймаг, Булган сум, Булагтай уулын энгэрт байрладаг.
Амралтын газар
ГОВЬ КАРАВАНСЕРАЙ
Амралтын газар
ГОВЬ КАРАВАНСЕРАЙ

Говь Караван Серай жуулчны бааз нь 39 өрөө бүхий минималист, эко хэв маягийн цогцолбор юм. Тус бааз нь говь цөлийн гол зам дагуу байрладаг бөгөөд тансаг орчинд хязгааргүй тал хээрийн сайхныг мэдрэх, амрах боломжийг олгодог.

 Монгол улс, Дундговь аймаг, Өлзийт сум, Цагаан суварга байгалийн тогтоц газар (Улаанбаатар хотоос 427 км).
Амралтын газар
ГОВЬ МИРАЖ ЛОДЖ
Амралтын газар
ГОВЬ МИРАЖ ЛОДЖ

“Говь Мираж” жуулчны бааз нь говь нутгийн үзэсгэлэнт байгалийн тогтоцын дунд байрладаг тул гадаад, дотоодын аялагчдын сохирхлыг  ихээр татдаг. Улаанбаатар хотоос баруун урд зүгт 580 км, Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос 50 км зайд байрладаг энэхүү жуулчны бааз 24 цагийн нар, салхины эрчим хүчний эх үүсвэртэй.

  • Байгуулагдсан
    2005 он
  • Гэр буудлын тоо
    30
  • Байшин буудлын тоо
    20
  • Нийт орны тоо
    100
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Говь гурван сайхан уулын бэл, Цагаан толгой.
Зочид буудал
ГОВЬ СЭНДС
Зочид буудал
ГОВЬ СЭНДС

“Говь сэндс” зочид буудал нь Даланзадгад хотын төв хэсэгт байрладаг.  Нийт  90 өрөөтэй бөгөөд 100-150 хүн хүлээн авах хүчин чадал бүхий ресторан, 10-20 зочин хүлээн авах их танхимтай. Улирал харгалзахгүй ажилладаг.

  • Байгуулагдсан
    2002 он
  • Байшин буудлын тоо
    90
  • Нийт орны тоо
    120
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Монгол улс, Өмнөговь аймаг, Даланзадгад хотын төв.