Монгол орны тухай

Зураг авалтМонгол орны тухай

Монгол орны тухай

Монгол улс нь далайд гарцгүй, зүүн ба төв Азийн орон юм. Хойд талаараа Оросын Холбооны Улс, өмнөд, баруун, зүүн талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай тус тус хиллэдэг. Дунджаар далайн түвшнээс дээш 1,580 м өндөрт байрладаг. Хойд ба баруун талаар нь 3 уулын нуруу үргэлжилдэг: Алтайн нуруу, Хангайн нуруу, Хэнтийн нуруу. Зүүн ба өмнөд талыг Говь цөл эзэлдэг.  Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Евроазийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг ашигт малтмалтай. Монгол улс нь бүгд найрамдах улс бөгөөд нэг танхимт парламенттай. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд гэсэн бүтэцтэй. 2021 оны байдлаар Монголын Үндэсний Статистикийн Хороо хүн амыг 3,4 сая гэж тооцсон. Монгол улсын албан ёсны хэл нь Халх Монгол хэл.

Монгол орны уур амьсгал

Монгол орны уур амьсгалын гол  онцлог бол жилийн дөрвөн улирлын ялгаа ихтэй, энэ чанараараа агаарын температурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага, уур амьсгалд өргөрөгийн болон өндрийн бүслүүрийн ялгаа тодорхой илэрдэг явдал юм.

Агаарын температур: Монгол орны жилийн дундаж температур 0.2°С (32°F), өвлийн улирлын дундаж температур -10°…-30°С (14°…22°F), зуны улирлынх нь 10°…27°С (50°…80°F) байна. Жилийн дундаж агаарын температур Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар –4°С (24.8°F)-аас хүйтэн, цөлөрхөг хээрийн бүсэнд 2°С (35.6°F)-аас дулаан, өмнөд говьд 6°С (42.8°F) -аас дулаан байна.

Хур тунадас: Монгол оронд хур тунадасны нийт хэмжээ бага боловч уул нуруудын байршил, тэдгээрийн өндөршил зэрэгтэй уялдан жилд орох тунадасны хэмжээ газар нутаг бүхэнд харилцан адилгүй байна. Тухайлбал: Жилдээ Хангай, Хөвсгөл , Хэнтийн уулархаг нутаг, томоохон голын хөндий  нутгаар  250-390мм, Алтайн уулархаг нутгаар 90-130мм, тал хээрийн нутгаар 180-280мм, говийн нутгаар 40-150мм түүнээс ч бага  хур тунадас орох тохиолдол  байдаг.

Цагийн бүс

Дэлхийн газар нутгийг 24 цагаар өргөргөөр хувааж улс бүрийн цагийг өөр улстай харьцуулах аргыг цагийн бүс гэнэ. Өргөргийн дагууд улс орнууд нэг цагт оршино, уртрагийн дагуу ихэнхдээ өөр цагт оршдог. Цагийн бүс нь Английн Гринвичээс эхэлж зүүн зүгт тоологддог. Монгол улс Гринвичийн цагаас 8 цагаар түрүүлж цагаа тоолдог.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу