Мэргэжил дээшлүүлэх

СанхүүжилтСанхүүжилтМэргэжил дээшлүүлэх

Кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад санхүүжилт авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд төсөл, арга хэмжээнээс хамаарч, дараах баримт бичиг, материалыг нэмэлтээр бүрдүүлнэ: 

  • Суралцах сургууль, мэргэжил, мэргэшил дээшлүүлэх байгууллагын танилцуулга, сургалтын төлөвлөгөө, санхүүгийн тооцоолол, гадаад хэлний мэдлэгийн түвшнийг тодорхойлох баримт зэргийг багтаасан баримт бичиг, холбогдох материал; 
  • Зохион байгуулах арга хэмжээ, сургалт, форум, семинарын хөтөлбөр, зохион байгуулагч, багшлах этгээдийн туршлагын мэдээлэл, сургалт, арга хэмжээнд оролцогчийн мэдээлэл, санхүүгийн тооцоолол, хүрэх үр дүн болон бусад холбогдох мэдээллийг багтаасан төслийн баримт бичиг; 
  • Гадаадын мэргэжилтэн урьж ажиллуулах, туршлага судлах зорилгоор төсөл хэрэгжүүлэх бол тухайн төслийг хэрэгжүүлэгч талуудын харьяалагдах байгууллагын мэдээлэл, мэргэжилтний мэргэжлийн туршлага болон Монгол Улс дахь ажлын төлөвлөгөө, төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн зэргийг багтаасан төслийн баримт бичиг; 
  • Сургуульд элсэх болзол хангасан, эсхүл суралцаж байгааг нотолсон баримт бичиг; 

Сангаас олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах, монгол кино хадгалах, сэргээн хөрвүүлэх, кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад 80 хүртэлх хувийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ. 

САНГААС ЭРГЭН ТӨЛӨХ НӨХЦӨЛГҮЙ САНХҮҮЖИЛТ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

  • Өргөдөл (төсөл, арга хэмжээний товч агуулга, ач холбогдлыг тусгасан байх);
  • Иргэн, хуулийн этгээдийн нэр, албан ёсны хаяг, иргэний регистрийн дугаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Үйл ажиллагаа явуулж буй хаяг, байршил;
  • Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн хуваарь, түүнээс өөрийн оруулах хөрөнгийн хэмжээг нотолсон, эсхүл банкны холбогдох баримт болон сангаас хүссэн санхүүжилтийн хэмжээ;
  • Одоо эрхэлж буй үйл ажиллагаа, бизнесийн талаарх мэдээлэл;
  • Төсөл, арга хэмжээний үйл ажиллагааны хуваарь, төслийн багийн мэдээлэл зэрэг болно.
Хүсэлт гаргах