Кино бүтээх

СанхүүжилтСанхүүжилтКино бүтээх

Монголын түүх, соёл, ахуй амьдрал, хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх кино болон олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой найруулагчийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан орчин цагийн Монголын кино бүтээхэд дэмжлэг үзүүлнэ. 

ТУС САНГААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ КИНО БҮТЭЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

  • Монгол кино бүтээх төсөл, эсхүл нийт санхүүжилтийн 50-аас доошгүй хувийг нь Монгол Улсын кино продюсер санхүүжүүлэх хамтарсан кино бүтээх төсөл; 
  • 75 минутаас доошгүй хугацаанд үргэлжлэх уран сайхны болон анимейшн кино бүтээл; 
  • 60 минутаас доошгүй хугацаанд үргэлжлэх баримтат уран сайхны кино бүтээл зэрэг байх юм. 

КИНО БҮТЭЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНД ДАРААХ ҮЕ ШАТАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ: 

  • Кино төсөл боловсруулах, хөгжүүлэх буюу кино зохиолын товч агуулга болон кино төслийн танилцуулгын дизайн, хэвлэл; 
  • Кино зохиол бичих, кино төсөл боловсруулах сургалт; 
  • Кино төслийн олон улсын танилцуулах сургалт, хөтөлбөрт хамрагдах, хөтөлбөрт оролцох; 
  • Кино зохиолын олон улсын зөвлөх ажиллуулах; 
  • Кино зохиолын хэсэгчилсэн туршилтын зураг авах; 
  • Зураг авах, эвлүүлэг, дуу, дүрсний найруулга хийх; 
  • Киног олон нийтэд хүргэх бэлтгэл ажлыг гүйцэтгэх буюу киног гадаадад гаргахтай холбоотой сурталчилгааны зардал, кинотеатрт түгээхэд тавигдах үндсэн форматад хувиргах (DCP) зэрэг хамаарна. 

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САН ЭРГЭН ТӨЛӨХ НӨХЦӨЛГҮЙ САНХҮҮЖИЛТИЙН ХЭМЖЭЭ: 

  • Залуу кино найруулагч анхны болон хоёр дахь уран сайхны кино, уран сайхны богино хэмжээний кино бүтээхэд нь нийт санхүүжилтийн 80 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэх; 
  • Бусад кино бүтээхэд нийт санхүүжилтийн 70 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэх; 
  • Хамтарсан кино бүтээхэд Монгол Улсын кино продюсерын санхүүжүүлэх зардлын 30 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэх; 
  • Найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан кино (артхаус кино) хамтран бүтээх бол Монгол Улсын кино продюсерын санхүүжүүлэх зардлын 50 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлнэ. 

САНГААС ЭРГЭН ТӨЛӨХ НӨХЦӨЛГҮЙ САНХҮҮЖИЛТ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

  • Өргөдөл (төсөл, арга хэмжээний товч агуулга, ач холбогдлыг тусгасан байх); 
  • Иргэн, хуулийн этгээдийн нэр, албан ёсны хаяг, иргэний регистрийн дугаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 
  • Үйл ажиллагаа явуулж буй хаяг, байршил; 
  • Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн хуваарь, түүнээс өөрийн оруулах хөрөнгийн хэмжээг нотолсон, эсхүл банкны холбогдох баримт болон сангаас хүссэн санхүүжилтийн хэмжээ; 
  • Одоо эрхэлж буй үйл ажиллагаа, бизнесийн талаарх мэдээлэл; 
  • Төсөл, арга хэмжээний үйл ажиллагааны хуваарь, төслийн багийн мэдээлэл зэрэг болно. 

КИНО БҮТЭЭХ САНХҮҮЖИЛТ ХҮСЭХ НЭМЭЛТ БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ: 

  • Кино төслийн үзэл баримтлал, зохиолын хураангуй хувилбар, кино бүтээх төслийн хураангуй танилцуулга; 
  • Кино продюсер, найруулагчийн ур чадвар, туршлага, уран бүтээлийн амжилтын мэдээлэл; 
  • Санхүүгийн тооцоо (кино төсөл боловсруулах, зураг авах, эвлүүлэг, дуу, дүрсний найруулга хийх, кино түгээх эхний үзвэрийн хуулбарыг үйлдвэрлэх болон бусад материалтай холбоотой зардал), санхүүжилт бүрдүүлэх төлөвлөгөө, багийн танилцуулга, төслийг хэрэгжүүлснээр гарах үр дүн; 
  • Оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбогдох баримт бичиг, гэрээ зэрэг болно. 
Хүсэлт гаргах