Монгол киноны буцаан олголт

Монгол киноны эрх эзэмшигч 20% хүртлэх буцаан олголт авах боломжтой.

Буцаан олголтМонгол киноны буцаан олголт

Монгол кино продюсер болон эрх эзэмшигч нь кино бүтээхдээ 500 000 америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгийг зарцуулсан тохиолдолд 20 хүртэлх хувийн буцаан олголт авах боломжтой.

Буцаан олгох нөхцөл:

Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авахдаа 500 000 америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгийг зарцуулсан байх;

Кино урлагийг дэмжих тухай хууль болон Буцаан олголтын журамд заасан шаардлага хангасан зардалд зарцуулсан байх;

Сүүлийн 2 жилийн хугацаанд бүтээсэн кино нь Монгол Улсыг олон улсад эергээр сурталчлан таниулж, Буцаан олголтын журмын 2 дугаар хавсралтад заасан “Соёлын шалгуур”-ыг хангасан байх;

Кино продюсерын нийгэмлэгүүдийн олон улсын холбооноос баталсан олон улсын кино наадамд амжилттай оролцсон байх;

Нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийн эх хувийг бүрдүүлж, аудит хийлгэн, тайлангаа шалгуулсан байх; Аудит нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан төлбөрийн баримтын зардлын дүнг тодорхойлсон байх;

Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт аваагүй байх;

  • Монгол киноны буцаан олголт
    20%
  • Хүсэлт гаргагч
    Монгол киноны эрх эзэмшигч ба продюсер
  • Кино бүтээлийн хамтрах хугацаа
    Сүүлийн 2 жилийн хугацаанд бүтээгдсэн Монгол кино
  • Монголд зарцуулах хөрөнгийн доод хэмжээ
    500 000 америк доллар
  • Үндсэн шалгуур 1.
    Сүүлийн 2 жилийн хугацаанд бүтээсэн кино нь Монгол Улсыг олон улсад эергээр сурталчлан таниулж, Буцаан олголтын журмын 2 дугаар хавсралтад заасан “Соёлын шалгуур”-ыг хангасан байх
  • Үндсэн шалгуур 2.
    Кино продюсерын нийгэмлэгүүдийн олон улсын холбооноос баталсан олон улсын кино наадамд амжилттай оролцсон байх
  • Киноны төрөл
    Олон ангит кино, уран сайхны кино, баримтат кино, анимейшн кино;
  • Шаардлага хангасан зардал
    зураг авалтын зардал, эвлүүлэг, дуу дүрсний найруулгын зардал

Буцаан олголт олгох шат дараалал

Соёлын шалгуур

1. Буцаан олголтын журмын 2 дугаар хавсралтад заасан “Соёлын шалгуур”-ыг хангасан кино бүтээх

Зарцуулалтын хэмжээ

2. Кино бүтээхдээ 500 000 америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгийг зарцуулах

Түгээлт

3. Сүүлийн 2 жилийн хугацаанд бүтээсэн киногоороо Монгол Улсыг олон улсад эергээр сурталчлан таниулах

Амжилт гаргах

4. Кино продюсерын нийгэмлэгүүдийн олон улсын холбооноос баталсан олон улсын кино наадамд амжилттай оролцох

Аудитын тайлан

5. Нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийн эх хувийг бүрдүүлж, аудит хийлгэн тайлангаа шалгуулах

Хүсэлт гаргах

6. Буцаан олголтын хүсэлтийн Зөвлөлд хандан гаргах

Бүрдүүлэх материал:

Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээхэд зарцуулсан шаардлага хангасан зардлын тайлан болон дараах баримт бичгийг Зөвлөлөөс баталсан мэдүүлэг гаргах маягтад хавсаргана:

  • аудитаар баталгаажуулсан хураангуй болон зардлын нарийвчилсан тайлан, аудитын дүгнэлт;
  • Монгол Улсад зарцуулсан зардалтай холбоотой баримт, нотолгоо, зардлыг тусгасан банкны дансны хуулга, бусад баримт;
  • нягтлан бодох бүртгэлийн цахим тайлан;
  • жүжигчид болон кино төслийн багийн бүрэн жагсаалт, гэрээ, түгээлтийн гэрээ;
  • үзвэр/театрын дэлгэцэд гаргахад тохиромжтой стандартад нийцүүлэн бэлдэж дууссан бол түүнийг нотлох Зөвлөлийн бэлгэдэл болон Монголын кино багийг баталгаажуулсан кино бүтээгчийн тамга бүхий киноны хуулбар (Blu-ray);

Хүсэлт гаргах этгээдийн гаргасан хүсэлт, хэрэгжүүлэх төсөл нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй, монголын түүхийг илт гуйвуулах болон дайн, түрэмгийлэл, садар самуун, хүчирхийллийг сурталчлах агуулгагүй байна.

Зөвлөлийн ажлын алба хүсэлт, баримт бичгийн бүрдүүлбэрийг хянан үзэж, шаардлага хангасан бол Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

Бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй баримт бичгийг хүсэлт гаргасан этгээдэд буцаах буюу хугацаа зааж холбогдох баримт бичиг нэмж гаргуулж авна.

Заасан хугацаанд холбогдох баримт бичгийг нэмж гаргаж өгөөгүй бол ирүүлсэн баримт бичгийг хүсэлт гаргасан этгээдэд буцаана.

Зөвлөл буцаан олголтыг хүсэлтийг улирал бүр хэлэлцэнэ.

Хүсэлт гаргах