Мэргэжлийн байгууллагууд

Мэргэжлийн байгууллагууд
Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургууль
Мэргэжлийн байгууллагууд
Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургууль

Бэлтгэдэг мэргэжлүүд:

Бакалавр:

  • Найруулагч
  • Жүжигчин
  • Зураглаач

Магистр:

  •  Урлаг судлал

Оюутан солилцооны хөтөлбөр байдаг эсэх: (товч мэдээлэл)

  • БНСУ-ын Соёлын Их сургууль,
  • БНХАУ-ын Бээжин кино академи
  • ОХУ-ын Москва дахь Бүх Оросын Киноны Их Сургууль    

 

Мэргэжлийн байгууллагууд
Кино урлагийн дээд сургууль
Мэргэжлийн байгууллагууд
Кино урлагийн дээд сургууль

Кино урлагийн дээд сургууль (КУДС)

  Бэлтгэдэг мэргэжлүүд:

  Бакалавр: 

    • Найруулагч
    • Жүжигчин
    • Зураглаач

  Магистр:

    •  Урлаг судлал
Мэргэжлийн байгууллагууд
Монголын кино институт
Мэргэжлийн байгууллагууд
Монголын кино институт

Жигжидсүрэн Монголын кино институт НҮТББ нь Алтан Өргөө олон улсын кино наадмыг зохион байгуулагч юм.

Монголын кино институт нь Монголын кино уран бүтээлчдийн чадавхийг хөгжүүлэх, үзэгчдийн кино урлагийн боловсролыг дээшлүүлэх, Монголын болон олон улсын үнэ цэнэтэй кино бүтээлүүдийг таниулах, Монгол улс дахь кино шүүмжлэлийг хөгжүүлж, кино урлагтай холбоотой томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, Монголын кино уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, Монголын кино урлагийн уламжлал болон шинэ үеийн кинонуудыг дэлхийн тавцанд таниулахад өөрсдийн хувь нэмрээ оруулахад оршино.

Монголын кино институт нь олон улсын болон дотоодын олон байгууллагатай хамтран Алтан Өргөө кино наадмыг зохиодог ба үүний хажуугаар сургалтууд зохион байгуулдаг. Үүнээс гадна Америкийн элчин сайдын яамтай хамтран Америкийн кино үзвэр 2019-2022 болон Шведийн элчин сайдын яамтай хамтран Шведийн кино өдрүүд 2019-г зохион байгуулж байв.

Олон улсын хамтын ажиллагааны туршлага:

  • Үйл ажиллагаа
    Монголын кино уран бүтээлчдийн чадавхыг сайжруулах, Үзэгчдийн кино урлагийн боловсролыг дээшлүүлэх, үнэ цэнтэй кино бүтээлүүдийг таниулах, кино шүүмжлэлийг хөгжүүлэх, Кино урлагтай холбоотой томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах, Монголын кино уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, кино урлагийн уламжлалт болон шинэ үеийн кинонуудыг дэлхийн тавцанд таниулах
  • Мэйл
Мэргэжлийн байгууллагууд
Монголын Урлагийн Зөвлөл
Мэргэжлийн байгууллагууд
Монголын Урлагийн Зөвлөл

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын
сан/-гийн дэмжлэгтэйгээр Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын
хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойгоор 2002 онд
байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага
билээ.
Өнгөрсөн хугацаанд МУЗ нь хөтөлбөрийн үйл ажиллагаа, хүний нөөц, удирдлага,
санхүүжилтийн хувьд төлөвшин, үндэсний болон олон улсын түвшинд үйл ажиллагаагаа
тогтвортой хөгжүүлсээр ирлээ. Энэ хүрээнд тус Зөвлөл нь Төв Ази, Хойд Америк, Зүүн
Өмнөд Ази, Япон, Солонгосын болон үндэсний соёл урлагийн байгууллагатай бүтээлч
хамтын ажиллагааг хөгжүүлж, соёл урлагийн салбарт шинэлэг менежментийг нэвтрүүлэх,
уран бүтээлчдийг дэмжих, соёлын өвийг хадгалан хамгаалах, урлагийн боловсролоор
дамжуулан хүүхэд залуусыг бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх болон нийгэм, хувь хүний
хөгжилд соёл урлагийн гүйцэтгэх үүргийг таниулан сурталчлахад үйл ажиллагаагаа
чиглүүлэн ажиллаж ирлээ.
МУЗ нь эрхэм зорилгынхоо хүрээнд Урлагийн хөтөлбөр, Олон нийтийн урлагийн
боловсрол, Соёлын өв, Хөгжлийн гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Олон улсын хамтын ажиллагааны туршлага:

  • Зөвлөл нь Төв Ази, Хойд Америк, Зүүн Өмнөд Ази, Япон, Солонгосын болон үндэсний соёл урлагийн байгууллагатай бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн туршлагатай.

Кино урлагийн салбарт хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүд:

  • Байгуулагдсан
    2002
  • Үйл ажиллагаа
    Соёл урлагийн салбарт шинэлэг менежментийг нэвтрүүлэх, Уран бүтээлчдийг дэмжих, Соёлын өвийг хадгалан хамгаалах, Урлагийн боловсролоор дамжуулан, хүүхэд залуусыг бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх, Нийгэм, хувь хүний хөгжилд соёл урлагийн гүйцэтгэх үүргийг таниулан сурталчлах
Мэргэжлийн байгууллагууд
СУИС– Радио Телевиз Медиа Урлагийн Сургууль

Бэлтгэдэг мэргэжлүүд

Бакалавр:

  • Радио телевизийн сэтгүүлч, хөтлөгч, нэвтрүүлэгч
  • Кино телевизийн зураглаач
  • Радио, телевиз, киноны найруулагч 
  • График дизайнер 
  • Медиа анимэйшн
  • Дууны инженер (дууны найруулагч)
  • Радио, телевизийн инженер (студийн инженер)

Магистр:

  • Медиа үйлдвэрлэл (Медиа анимейшн, радио телевизийн техник, технологи, дуун дизайн, зураг авалт)
  • Найруулах урлаг (Радио, телевиз)
  • Урлаг судлал (адио, телевиз)
  • Сэтгүүл зүй 

Оюутан солилцоо, олон улсын харилцаа    

  • 2013-2014 оны хичээлийн жилд Польш улсаас, 2014-2015 оны хичээлийн жилд Турк улсаас нарийн мэргэжлийн багш урин авчирч сургалт явууллаа. 
  • 2014-2015 оны хичээлийн жилд Шанхайн театрын академитай хамтран дууны найруулгын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, кино найруулагчийн ангийн оюутнууд хамтарсан дадлага хийх явцдаа богино хэмнээний 6 кино бүтээсэн билээ.  
  • 2013-2014 оны хичээлийн жилээс Дортмундын их сургуультай хамтран ажиллаж сургалт семинар зохион байгуулахаас гадна оюутан солилцон суралцуулах талаар гэрээ байгуулахаар ажиллаж байна.
  • 2014-2015 оны хичээлийн жилд Солонгос улсын  KNUA их сургуультай хамтран сургалт зохион байгуулав.
  • Мөн 2007 оноо хойш Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран ажиллаж мэргэжилтэн багш урин ажиллуулж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд нэг тэрбум орчин төгрөгийн үнэтэй телевизийн студи тус сургуульд байгуулж өгсөн .

 

Мэргэжлийн байгууллагууд
СУИС– Театрын Урлагийн Сургууль
Мэргэжлийн байгууллагууд
СУИС– Театрын Урлагийн Сургууль

Тэнхимүүд: 

  • Найруулах, жүжиглэх урлагийн тэнхим
  • Ярих урлаг, утга зохиол, урлаг судлалын тэнхим

Бэлтгэдэг мэргэжлүүд

Бакалавр:

  • Жүжиг, Киноны зохиолч
  • Урлаг судлаач
  • Утга зохиол судлаач
  • Театр, киноны жүжигчин
  • Хөгжимт драмын жүжигчин
  • Найруулагч

1990 онд СУИС байгуулагдахад тус тэнхим Театрын урлагийн факультет болж өргөжсөн. СУИС-ийн бүрэлдэхүүнд 2010-2012 онд Тайз, дэлгэцийн урлагийн сургууль, 2013 онд Театр, кино урлагийн сургууль, 2014 оноос Театрын урлагийн сургууль болж шинэ зохион байгуулалтуудыг хийж, жүжиглэх урлаг /кино, драмын жүжигчин, хөгжимт театрын жүжигчин/, найруулах урлаг /жүжгийн найруулагч/, урлаг судлал /театр, кино судлаач-шүүмжлэгч/, утга зохиол судлал /кино, жүжгийн зохиолч/, уран зураг /тайз, дэлгэцийн зураач/, театрын техник технологи зэрэг хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байна.