Зураг авалтЗөвшөөрөлКино зураг авах зөвшөөрөл
  • Кино зураг авах зөвшөөрөл

    Монгол Улсын нутаг дэвсгэрт зураг гадаадын продюсер, хуулийн этгээд нь Кино урлагийн зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан, хүсэлтээ гаргана.

    Энэхүү хүсэлтээ зураг авч эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө дараах бичиг баримтын хамт ирүүлнэ.

    • Хариуцлагын даатгал;
    • Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу хураамж төлсөн баримт;
    • Зураг авах киноны товч танилцуулга, зохиолын хураангуй;
    • Жүжигчид болон багийн гишүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, паспортын хуулбар;
    • Зураг авах байршил, зураг авах хугацаа;
    • Түр горимоор оруулж ирэх тоног төхөөрөмжийн жагсаалт;
    • Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдээлэл;
    • Монгол Улс дахь хамтран ажиллах байгууллагатай хийсэн гэрээний хуулбар;

    Хэрэв тухайн киног бодит хүний амьдралаас, эсвэл туурвисан бүтээлээс сэдэвлэн бүтээсэн бол холбогдох зөвшөөрөл, байгуулсан гэрээ, мөн амьтан, тэсэрч дэлбэрэх бодис, галт зэвсэг, сум ашиглах бол зураг авах онцлогоос хамааран, бусад баримт бичиг шаардлагатай.

    Өргөдөл гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжийг дараах ангиллаар төлнө. Үүнд:

    • Богино хэмжээний кино болон бусад төрлийн кино дүрсний зураг авалтад 300 000 төгрөг;
    • Бүрэн хэмжээний баримтат болон уран сайхны киноны зураг авалтад 500 мянган төгрөг.

    Зөвлөл кино зураг авах зөвшөөрлийг хүсэлт хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хүсэлт гаргагчийн заасан хугацааны дагуу олгоно.

    Зөвлөл нь хүсэлт болон дагалдах баримт бичгийг хянан шийдвэрлэх явцад шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас нэмэлт бичиг баримт, тодруулга авч болно. Нэмэлт баримт бичиг, тодруулга шаардлагатай бол хүсэлтийг хянан шийдвэрлэх хугацааг сунгаж, мэдэгдэнэ.

    Хүсэлт гаргах