Тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөл

Feature Film Development Loans enable Irish producers to commission screenplays with a view to developing feature films to production stage.

Зураг авалтЗөвшөөрөлТусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөл
  • Тусгай хамгаалалттай газар нутаг

    Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 11 зүйлийн 8 заалтыг үндэслэн Дархан цаазат газар болон тусгай хамгаалалттай газруудаад зураг авалт хийхдээ “Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт” албан бичиг өгч зөвшөөрөл авна. Зөвшөөрөлд тухайн байршлын мэдээлэл болон, киноны танилцуулга, зураг авах огноо, кино багийн мэдээлэл, холбоо барих хүний мэдээлэл хаяг багтсан байна. Албан бичгийг ойролцоох нэг цэгийн үйлчилгээ болон яамны бичиг хэрэгт хүргэж өгнө.

    Ангилал

    Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна:

    • Дархан цаазат газар
    • Байгалийн цогцолборт газар
    • Байгалийн нөөц газар
    • Дурсгалт газар

    Аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно

    Вэбсайт

    Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар

    Хаяг: Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Засгийн газрын II байр
    Утас: +976-51 267283
    И-мэйл: info@mpa.gov.mn