Кино хадгалах сэргээх

СанхүүжилтСанхүүжилтКино хадгалах сэргээх

Монголын баялаг кино урлагийн түүхийг хойч үедээ үлдээх, кино урлагийн архивыг олон нийтэд хүртээлтэй болгох, Монголын кино сан архивыг эргэлтэд оруулах зорилготой монгол кино хадгалах, сэргээн хөрвүүлэх төслүүдэд 80 хүртэлх хувийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ. 

МОНГОЛ КИНОГ ХАДГАЛАХ, СЭРГЭЭН ХӨРВҮҮЛЭХЭД САНХҮҮЖИЛТ АВАХЫГ ХҮССЭН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ: 

  • Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч талуудын ажлын туршлага; 
  • Мэргэжлийн ур чадвар; 
  • Санхүүгийн тооцоолол; 
  • Үр дүн; 
  • Оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой баримт бичиг, материалыг нэмэлтээр бүрдүүлнэ. 

САНГААС ЭРГЭН ТӨЛӨХ НӨХЦӨЛГҮЙ САНХҮҮЖИЛТ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

  • Өргөдөл (төсөл, арга хэмжээний товч агуулга, ач холбогдлыг тусгасан байх);
  • Иргэн, хуулийн этгээдийн нэр, албан ёсны хаяг, иргэний регистрийн дугаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Үйл ажиллагаа явуулж буй хаяг, байршил;
  • Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн хуваарь, түүнээс өөрийн оруулах хөрөнгийн хэмжээг нотолсон, эсхүл банкны холбогдох баримт болон сангаас хүссэн санхүүжилтийн хэмжээ;
  • Одоо эрхэлж буй үйл ажиллагаа, бизнесийн талаарх мэдээлэл;
  • Төсөл, арга хэмжээний үйл ажиллагааны хуваарь, төслийн багийн мэдээлэл зэрэг болно.
Хүсэлт гаргах