Ресторан
WORLD WINE
Ресторан
WORLD WINE

1995 онд үүсгэн байгуулагдсан “Ноён уул эрдэнэ” ХХК нь өнөөг хүртэл дарсны импортын үйл ажиллагаа тасралтгүй дагнан эрхэлж байна. Тус компани  2005 онд дарсны төрөлжсөн World wine дэлгүүрийн салбаруудыг нээсэн бөгөөд өдгөө Франц, Итали, Испани, Герман, Австрали, Аргентин, Португал зэрэг 15 орны 700-аад нэр төрлийн дэлхийд алдартай, өндөр зэрэглэлийн чанартай дарс, оргилуун дарс, ликёр, архи, брэнди коньяк, виски, өндөр зэрэглэлийн рашаан ус зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдээс нь шууд импортлон, харилцагч байгууллага болон худалдан авагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг хүргэж байна. Улаанбаатар хотод 2 салбар, Дархан, Эрдэнэт хотод тус бүр 1 гэрээт борлуулагч ажиллаж байна.

 

 

  • Байгуулагдсан
    1995 он
  • Байршил
    Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Тээвэрчидийн гудамж 3/1 тоот, WW Center
  • Хүчин чадал
    500-1000 хүн
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Ресторан
АВРОРА
Ресторан
АВРОРА

Аврора ресторан нь 2020 онд  үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд олон улсын зочид төлөөлөгчдөд явуулын рестораны үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай. 120 хүртэлх хүнд европ, монгол хоолоор үйлчлэх боломжтой.

  • Байгуулагдсан
    2020 он
  • Байршил
    Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 90-1.
  • Хүчин чадал
    120 хүн
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Ресторан
БЛЮФИН
Ресторан
БЛЮФИН

Нийтийн хоол, үйлчилгээний чиглэлд хамгийн өндөр үнэлгээг тогтоох зорилготой Блюфин ХХК нь 2013 онд Блюфин Стейк хаусыг анх худалдаанд гаргасан. Энэхүү стейк, катерингийн чанартай үйлчилгээ нь олны таашаалд нийцэж, 2014 онд улсын хэмжээнд салбартаа тэргүүлэгчдийн нэгд тооцогдон, улмаар хотын төвд, дээд зэрэглэлийн бүсэд нээлтээ амжилттай хийжээ. Улмаар 2017 оны 4 дүгээр сард Хан-Уул дүүрэгт Bluefin Sushi Bar-ынхаа 4 дэх салбарыг нээсэн байна.

  • Байгуулагдсан
    2013 он
  • Байршил
    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юү Би Эйч төв,  1206 тоот.
  • Хүчин чадал
    1000-2000 хүн
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Ресторан
ВАШЁКҮ
Ресторан
ВАШЁКҮ

“Таван богд Вашёкү” ХХК нь 2014 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл Ази, Европ хоол үйлдвэрлэл, зоогийн газар, төрөл бүрийн явуулын хоолны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Нагоми 1, Нагоми 2, Мираж гэсэн 3 салбар ресторантай.

  • Байгуулагдсан
    2014 он
  • Байршил
    Улаанбаатар хот, Таванбогд плаза, 14200.  
  • Хүчин чадал
    300-350 хүн
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Ресторан
ГЛАДИ ХХК
Ресторан
ГЛАДИ ХХК

Тус компани 2010 оноос өнөөг хүртэл уул уурхайн катерингийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд 500-1000 хүний хоол, түүнчлэн зуслан, цэвэрлэгээний үйлчилгээг үзүүлдэг. Компанийн чадварлаг, найдвартай, туршлагатай, мэргэжлийн хамт олон танд үйлчлэхэд хэзээд бэлэн байна.

  • Байгуулагдсан
    2010 он
  • Байршил
    Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 1-23 тоот.
  • Хүчин чадал
    500-1000 хүн
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Ресторан
КАТЕРИНГ ЭНХ-ОЮУ ИНТЕР СЭРВИС

Тус компани нь орц найрлагын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан жор, цэсээр явуулын рестораны үйлчилгээ үзүүлдэг. Үүнд, Улаанбаатар хот болон алслагдсан бүс нутгийн ажилчдын нийтийн хоолны үйлчилгээ хамаарна.

  • Байгуулагдсан
    2020 он
  • Байршил
    Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн гудамж, 1-23 тоот. 
  • Хүчин чадал
    500 хүн
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Ресторан
МОДЕРН НОМАДС

Модерн Номадс нь 2003 онд монгол ресторанаа нээсэн билээ. 2005 оноос явуулын Номадсын сүлжээ ресторанууд Монгол улсад төдийгүй Оросын Холбооны Улсад салбартай бөгөөд тус улсад Модерн Номадс рестораны 10, Үндэстний хоолны рестораны 11, зочид буудлын 3 салбар бий. Улаанбаатар хотоос гадна Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт хот, мөн Улаан-Үд хотод салбар ресторантай.

Ресторан
МСМ ГРУПП
Ресторан
МСМ ГРУПП

1998 онд байгуулагдсан тус компани 250 гаруй мэргэшсэн, чадварлаг ажиллагсадтай бөгөөд автомотив, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн түрээс, шингэн хүнс гэсэн бизнесийн 6 салбарт үйл ажиллагаа явуулж байна.  Шингэн хүнс салбартаа Moёt Hennessy, Brown-Forman, Diageo компанийн дарс, спиртийн төрлийн бүтээгдэхүүнийг борлуулдаг. Мөн Австрийн Red Bull эрч хүчийн ундааны албан ёсны дистрибьютер бөгөөд оргилуун дарс, коньяк, архи, виски, ром, текила, жин, ликёр, дарс, эрч хүчийн ундаа зэргийг худалдаалдаг.

 

  • Байгуулагдсан
    1998 он
  • Байршил
    Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-62, МСМ Групп ХХК-ийн байр.
  • Хүчин чадал
    500-1000 хүн
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Ресторан
СИЛК РОУД
Ресторан
СИЛК РОУД

Тохилог орчин, найрсаг үйлчилгээгээрээ алдартай тус ресторан үйл ажиллагаагаа 2003 оноос хойш тасралтгүй явуулж байна. Гадаадын жуулчид, европ үйлчлүүлэгчид олонтой, брендийн стейк, дарсны өргөн сонголттой. Олон жилийн дадлага туршлагатай чадварлаг хамт олон нь хувь хүн болон албан байгууллагуудад зориулсан хөнгөн зууш, коктейль, BBQ, Гранд гала үдэшлэгээс эхлээд бүх төрлийн хүлээн авалтыг мэргэжлийн түвшинд төлөвлөн, зохион байгуулдаг.

  • Байгуулагдсан
    2003 он
  • Байршил
    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 дугаар байр, 1 тоот.
  • Хүчин чадал
    500 хүн
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Ресторан
СКАЙ РЕСОРТ
Ресторан
СКАЙ РЕСОРТ

2009 онд байгуулагдсан тус амралтын газар нь 300 хүний зоогийн газар, 480 шүүгээ, мэргэжлийн дэлгүүр, анхны тусламжийн төв, хувцас солих 7 өрөө, VIP байр, 1000 автомашины зогсоолтой бөгөөд нэгэн зэрэг 1300-1500 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

 

  • Байгуулагдсан
    2009 он
  • Байршил
    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 дугаар байр, 1 тоот.
  • Хүчин чадал
    1300-1500 хүн
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Ресторан
ТРИПЛ
Ресторан
ТРИПЛ

2018 онд байгуулагдсан уг компани  2000 хүртэлх зочин хүлээн авах хүчин чадалтай. Одоогоор 50 мянга гаруй хүн, албан байгууллагад чанартай үйлчилгээ үзүүлэн ажиллаад байна.

  • Байгуулагдсан
    2018 он
  • Байршил
     Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын урд, Их наяд төв, 6 дугаар давхар.
  • Хүчин чадал
    2000 хүн
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Ресторан
УБ КАТЕРИНГ ЭВЭНТС

Тус явуулын ресторан нь нэг хүний 12 төрлийн хоол, амттан, шөл, салат, амттан бүхий хоолны цэсээр үйлчилдэг бөгөөд зочдынхоо нийтийн хоолны үйлчилгээнд санаа зовохгүйгээр хаана ч, хэзээ ч хүлээн авах боломжийг олгодог. Үйлчилгээнд бэлэн хоолоос гадна хоолны хэрэгсэл, зөөгчөөр үйлчлүүлэх боломжтой. Харин  захиалгаа 72 цагийн өмнө урьдчилан өгөх шаардлагатай байдаг. Тус ресторан тансаг, өвөрмөц үйлчилгээ, гар хийцийн хамгийн шинэлэг амттангаараа амралтыг тань онцгой болгоно.

  • Байгуулагдсан
    2020 он
  • Байршил
    Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Удирдлагын академи.  
  • Хүчин чадал
    500-1000 хүн
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос
Ресторан
ХААН ХҮНС КАТЕРИНГ  

Хаан хүнс катеринг компани нь 2004 оноос нийтийн хоолны үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байгаа бөгөөд 400-аад нэр төрлийн хоол, зууш, хөнгөн зууш зэргээр үйлчилж байна. Мастер тогооч, эрүүл ахуйч, технологийн инженерүүдээс бүрдсэн чадварлаг хамт олонтой. Тээвэр ложистикийн иж бүрэн баазтай. Хүнсний бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг гэрээлэгч нараасаа сонгон шалгаруулж, хамгийн сайныг нь авч хэрэглэдэг.

Ресторан
ЧЕВОЛИ ХХК
Ресторан
ЧЕВОЛИ ХХК

2011 онд гадаад худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус компанийн мэргэжлийн, туршлагатай хамт олон кемпийн үйлчилгээ эрхлэхээс гадна ажилчдад угаалгын газар, нийтийн хоолны чиглэлээр үйлчилдэг туршлагатай.

 

  • Байгуулагдсан
    2011 он
  • Байршил
    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-13, Ландмарк барилга, 4 дүгээр давхар. 
  • Хүчин чадал
    500 хүн
  • Холбогдох утас
  • Захиалга өгөх холбоос