Кино урлагийг дэмжих сан нь Монголын кино урлаг, кино уран бүтээлчдийг дэмжих, дэлхийд өрсөлдөх кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүнчлэн Монголын түүх, соёл, ахуй амьдрал, хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх кино болон олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой найруулагчийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан орчин цагийн Монголын кино бүтээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Түүнчлэн уг сангаас арилжааны кино бүтээх болон кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох замаар Монголын кино үйлдвэрлэлийг дэмжин ажилладаг.
Мөн тус сан нь олон улсын кино арга хэмжээнд амжилт гаргасан уран бүтээлчид Соёлын тухай хуульд заасны дагуу мөнгөн шагнал олгох, кино урлагийн салбарын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой сургалт зохион байгуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах, Монголд олон кино наадам зохион байгуулах, Монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх зэрэг Монголын кино урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг болно.
Тавигдах шаардлага:
Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилтийн дэмжлэг хүсэгч Кино уран бүтээлч, продюсер, албан байгууллага нь хүсэлт гаргах үедээ, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнийхээ нийт санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг шийдвэрлэсэн байна. Нэг төсөл, арга хэмжээнд гурваас дээш удаа хүсэлт гаргах боломжгүй.
Төсөл, арга хэмжээ нь хүсэлтэд заасан хугацаандаа хэрэгжих боломжтой байхаас гадна уг сангаас авах санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зарцуулахаар төлөвлөсөн байна.
Кино урлагийг дэмжих санд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш 45 хоногийн дотор Зөвлөл хуралдаж, хүсэлтийг хэлэлцэнэ. Зөвлөл төсөл, арга хэмжээг үнэлэн, сонгон шалгаруулж, санал, дүгнэлт гарган, улмаар соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
Кино урлагийг дэмжих сангаас дараах тохиолдолд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхгүй:
- Төсөл, арга хэмжээ нь хүчирхийлэл, түрэмгийлэл, садар самуун, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг илт сурталчилсан;
- Сангаас өмнө нь санхүүгийн дэмжлэг авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
- Сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй;
- Сангаас олгосон санхүүжилтээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж буй;
- Зээл авах этгээд нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй;
- Төсөл, арга хэмжээ болон түүнийг хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрөөгүй;
- Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авахад зарцуулсан зардлын тодорхой хувийг буцаан авах талаар хүсэлт гаргасан, гэрчилгээ авсан, гэрээ байгуулсан;
- Сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон;
- Төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй.
Эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт
Кино урлагийг дэмжих сан нь дараах кино бүтээл, төсөл, арга хэмжээнд эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгоно. Үүнд:
- Монгол кино болон хамтарсан кино бүтээл
- Монголын түүхийг харуулах олон ангит кино, уран сайхны кино, баримтат кино;
- Хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх олон ангит кино, уран сайхны кино, баримтат кино, анимейшн кино;
- Нийгмийн эрүүл мэнд, эрүүл, зөв амьдрах дадал зуршил хэвшүүлэхэд эергээр нөлөөлөх баримтат кино;
- Олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой, найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулах уран сайхны кино болон богино хэмжээний кино (Артхаус кино);
- Монголын соёл, ахуй амьдралыг харуулах кино;
- Залуу кино найруулагчийн анхны болон хоёр дахь уран сайхны кино, богино хэмжээний кино;
- Монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх;
- Олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах, төрөөс монгол кино урлагийг гадаадад сурталчлах, кино наадамд оролцох;
- Кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад тус тус дэмжлэг үзүүлнэ.
Сангаас эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт авах хүсэлт гаргахад бүрдүүлэх материал:
- Өргөдөл (төсөл, арга хэмжээний товч агуулга, ач холбогдлыг тусгасан байх);
- Иргэн, хуулийн этгээдийн нэр, албан ёсны хаяг, иргэний регистрийн дугаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Үйл ажиллагаа явуулж буй хаяг, байршил;
- Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн хуваарь, түүнээс өөрийн оруулах хөрөнгийн хэмжээг нотолсон, эсхүл банкны холбогдох баримт болон сангаас хүссэн санхүүжилтийн хэмжээ;
- Одоо эрхэлж буй үйл ажиллагаа, бизнесийн талаарх мэдээлэл;
- Төсөл, арга хэмжээний үйл ажиллагааны хуваарь, төслийн багийн мэдээлэл зэрэг болно.
Зөвлөл нь санхүүжилт хүссэн кино бүтээх төсөл, арга хэмжээг бодитой, хэрэгжих боломжтой, үр дүнтэй хэмээн тооцсон бол киноны бүтэн зохиолтой танилцах, шаардлагатай тохиолдолд нэмэлт тодруулга авах болон хүсэлт гаргагч этгээдтэй ярилцлага зохион байгуулж болно. Найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан кино (артхаус кино) болон шаардлагатай бусад кино төсөлд гадаадын болон дотоодын зөвлөх, шинжээч ажиллуулах боломжтой.
- Монгол кино болон хамтарсан кино бүтээл
Монголын түүх, соёл, ахуй амьдрал, хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх кино болон олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой найруулагчийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан орчин цагийн Монголын кино бүтээхэд дэмжлэг үзүүлнэ.
Тус сангаас дэмжлэг үзүүлэх кино бүтээх төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлага:
- Монгол кино бүтээх төсөл, эсхүл нийт санхүүжилтийн 50-аас доошгүй хувийг нь Монгол Улсын кино продюсер санхүүжүүлэх хамтарсан кино бүтээх төсөл;
- 75 минутаас доошгүй хугацаанд үргэлжлэх уран сайхны болон анимейшн кино бүтээл;
- 60 минутаас доошгүй хугацаанд үргэлжлэх баримтат уран сайхны кино бүтээл зэрэг байх юм.
Кино бүтээх төсөл, арга хэмжээнд дараах үе шатад дэмжлэг үзүүлнэ:
- Кино төсөл боловсруулах, хөгжүүлэх буюу кино зохиолын товч агуулга болон кино төслийн танилцуулгын дизайн, хэвлэл;
- Кино зохиол бичих, кино төсөл боловсруулах сургалт;
- Кино төслийн олон улсын танилцуулах сургалт, хөтөлбөрт хамрагдах, хөтөлбөрт оролцох;
- Кино зохиолын олон улсын зөвлөх ажиллуулах;
- Кино зохиолын хэсэгчилсэн туршилтын зураг авах;
- Зураг авах, эвлүүлэг, дуу, дүрсний найруулга хийх;
- Киног олон нийтэд хүргэх бэлтгэл ажлыг гүйцэтгэх буюу киног гадаадад гаргахтай холбоотой сурталчилгааны зардал, кинотеатрт түгээхэд тавигдах үндсэн форматад хувиргах (DCP) зэрэг хамаарна.
Кино урлагийг дэмжих сан эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилтийг дараах байдлаар тооцож, дүгнэлт гаргана:
- Залуу кино найруулагч анхны болон хоёр дахь уран сайхны кино, уран сайхны богино хэмжээний кино бүтээхэд нь нийт санхүүжилтийн 80 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэх;
- Бусад кино бүтээхэд нийт санхүүжилтийн 70 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэх;
- Хамтарсан кино бүтээхэд Монгол Улсын кино продюсерын санхүүжүүлэх зардлын 30 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэх;
- Найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан кино (артхаус кино) хамтран бүтээх бол Монгол Улсын кино продюсерын санхүүжүүлэх зардлын 50 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлнэ.
Кино бүтээх санхүүжилт хүссэн кино продюсер болон компани сангаас эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт авах хүсэлт гаргахад дараах баримт бичиг, материалыг бүрдүүлнэ:
- Кино төслийн үзэл баримтлал, зохиолын хураангуй хувилбар, кино бүтээх төслийн хураангуй танилцуулга;
- Кино продюсер, найруулагчийн ур чадвар, туршлага, уран бүтээлийн амжилтын мэдээлэл;
- Санхүүгийн тооцоо (кино төсөл боловсруулах, зураг авах, эвлүүлэг, дуу, дүрсний найруулга хийх, кино түгээх эхний үзвэрийн хуулбарыг үйлдвэрлэх болон бусад материалтай холбоотой зардал), санхүүжилт бүрдүүлэх төлөвлөгөө, багийн танилцуулга, төслийг хэрэгжүүлснээр гарах үр дүн;
- Оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбогдох баримт бичиг, гэрээ зэрэг болно.
- Монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх
Монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэхэд санхүүжилт авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд нь:
- Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч талуудын ажлын туршлага;
- Мэргэжлийн ур чадвар;
- Санхүүгийн тооцоолол;
- Үр дүн;
- Оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой баримт бичиг, материалыг нэмэлтээр бүрдүүлнэ.
Сангаас олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах, монгол кино хадгалах, сэргээн хөрвүүлэх, кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад 80 хүртэлх хувийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ.
- Олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах
Олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад санхүүжилт авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд нь төсөл, арга хэмжээнээс хамаарч, дараах баримт бичиг, материалыг нэмэлтээр бүрдүүлнэ. Үүнд:
- Кино наадамд оролцохыг нотолсон баримт бичиг (урилга, оролцох наадмын нэр, бүртгэлийн дугаар, оролцогч орон, оролцох уран бүтээлийн танилцуулга болон бүтээлийг гадаад хэлээр хөрвүүлсэн хувь бэлтгэх, зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдийн туршлагын мэдээлэл), зардлын тооцоо, үр дүнг багтаасан төслийн баримт бичиг;
- Олон улсын кино наадам зохион байгуулах туршлага, зохион байгуулж байсан наадмын талаарх мэдээлэл;
- Кино наадам зохион байгуулах зардлын тооцоо, үр дүн, оролцогч тал, хамтран ажиллах байгууллагын мэдээлэл зэргийг багтаасан төслийн баримт бичиг.
Сангаас олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах, монгол кино хадгалах, сэргээн хөрвүүлэх, кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад 80 хүртэлх хувийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ.
4. Кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх
Кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад санхүүжилт авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд төсөл, арга хэмжээнээс хамаарч, дараах баримт бичиг, материалыг нэмэлтээр бүрдүүлнэ:
- Суралцах сургууль, мэргэжил, мэргэшил дээшлүүлэх байгууллагын танилцуулга, сургалтын төлөвлөгөө, санхүүгийн тооцоолол, гадаад хэлний мэдлэгийн түвшнийг тодорхойлох баримт зэргийг багтаасан баримт бичиг, холбогдох материал;
- Зохион байгуулах арга хэмжээ, сургалт, форум, семинарын хөтөлбөр, зохион байгуулагч, багшлах этгээдийн туршлагын мэдээлэл, сургалт, арга хэмжээнд оролцогчийн мэдээлэл, санхүүгийн тооцоолол, хүрэх үр дүн болон бусад холбогдох мэдээллийг багтаасан төслийн баримт бичиг;
- Гадаадын мэргэжилтэн урьж ажиллуулах, туршлага судлах зорилгоор төсөл хэрэгжүүлэх бол тухайн төслийг хэрэгжүүлэгч талуудын харьяалагдах байгууллагын мэдээлэл, мэргэжилтний мэргэжлийн туршлага болон Монгол Улс дахь ажлын төлөвлөгөө, төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн зэргийг багтаасан төслийн баримт бичиг;
- Сургуульд элсэх болзол хангасан, эсхүл суралцаж байгааг нотолсон баримт бичиг;
Сангаас олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах, монгол кино хадгалах, сэргээн хөрвүүлэх, кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад 80 хүртэлх хувийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ.
Эргэн төлөх нөхцөлтэй санхүүжилт
Дэлхийд өрсөлдөх кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүнчлэн Монголын түүх, соёл, ахуй амьдрал, хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөхүйц арилжааны кино бүтээх болон кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэхэд эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгоно.
Сан нь дараах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд олгох зээлийг сонгон шалгарсан арилжааны банкаар дамжуулан олгоно. Үүнд:
- Арилжааны кино бүтээх;
- Кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэх зэрэг хамаарна.
Сангаас олгох зээлийн дээд хэмжээ 1.000.000.000.0 (нэг тэрбум) төгрөг байх бөгөөд сангаас олгох зээлийн хугацаа 3 жил хүртэл, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 1 жил
хүртэл байна.
Олгох зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай зээлийн хүүгийн доод түвшнээс бага байна.
Хамтарсан кино бүтээх төсөл, арга хэмжээнд олгох зээлийн хэмжээ нь Монгол Улсын кино продюсерын санхүүжүүлэх зардлаас хэтрэхгүй байна.
Зөвлөл зээл хүссэн төсөл, арга хэмжээний хүсэлт хүлээн авах хугацаа дууссанаас хойш 45 хоногт багтаан хуралдаж, шаардлага хангасан хүсэлтийг хэлэлцэн, санал, дүгнэлт гаргаж, Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
Улмаар хуанлийн 45 хоногт багтаан, банкны зээлийн хорооноос шаардлага хангасан төсөл, арга хэмжээний талаарх шийдвэрийг гаргаж, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт гаргахад бүрдүүлэх материал:
- Төсөл, арга хэмжээний танилцуулга;
- Зээл хүссэн этгээдийн нэр, албан ёсны хаяг, үйл ажиллагаа явуулж буй хаяг, байршил;
- Зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо:
- Гадаад, дотоод орчны шинжилгээ (SWOT);
- Кино түгээлт, борлуулалтын орлогын тооцоо;
- Үйлдвэрлэлийн зардлын тооцоо;
- Төслийн үр ашгийн тооцоо;
- Төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх судалгаа, эсхүл даатгалд хамрагдах тооцоо:
- Хөрөнгө оруулалт, зээлийн зарцуулалтын тооцоо;
- Төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа;
- Өмнө нь хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, уран бүтээлийн танилцуулга:
- Одоо эрхэлж байгаа үйл ажиллагаа, бизнесийн талаарх мэдээлэл;
- Зээлийн хүсэлт, зарцуулалт, эргэн төлөлтийн хуваарь;
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үүсгэн байгуулагчийн лавлагаа, захирал, кино продюсерын иргэний үнэмлэхийн хуулбар;
- Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тухайн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд байгаа эсэх тухай лавлагаа;
- Зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга;
- Сүүлийн хоёр жилийн санхүүгийн баталгаажсан тайлан, хэрэв хоёр жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших санхүүгийн баталгаажсан тайлан, шинээр үүсгэн байгуулагдсан бол эхлэлтийн баланс;
- Сүүлийн хоёр жилийн татварын тодорхойлолт, хэрэв хоёр жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших татварын тодорхойлолт;
- Төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.
Кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэхэд зээл авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд дараах баримт бичиг, материалыг нэмэлтээр бүрдүүлнэ:
- Төсөл хэрэгжих боломжтой үр дүнгийн урьдчилсан төсөөлөл, санхүүгийн тооцоо, төслийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн;
- Төсөл хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө;
- Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай, үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээлэл;
Арилжааны кино бүтээхэд зээл авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд дараах баримт бичиг, материалыг нэмэлтээр бүрдүүлнэ:
- Кино зохиолын хураангуй;
- Кино продюсер, найруулагчийн ур чадвар, туршлага, уран бүтээлийн амжилтын мэдээлэл;
- Кино бүтээл үйлдвэрлэх техникийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн мэдээлэл, жагсаалт;
- Төсөл хэрэгжих боломжтой үр дүнгийн урьдчилсан төсөөлөл, санхүүгийн тооцоо, төслийг хэрэгжүүлснээр гарах үр дүн;
- Оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбогдох баримт бичиг, гэрээ.
Зөвлөл зээл хүссэн төсөл, арга хэмжээний хүсэлт хүлээн авах хугацаа дууссанаас хойш 45 хоногт багтаан хуралдаж, энэ журамд заасан шаардлага, бүрдүүлбэр хангасан хүсэлтийг хэлэлцэн, санал, дүгнэлт гаргаж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
Банк соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан шийдвэрийг үндэслэн, жагсаалтаар хүргүүлсэн төсөл, арга хэмжээний зээлийн судалгааны материалыг 14 хоногийн дотор бүрэн хүлээн авах арга хэмжээ авч, хуанлийн 30 хоногт багтаан, банкны шаардлага хангасан төсөл, арга хэмжээний жагсаалт, банкны зээлийн хорооны шийдвэр, зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон нэхэмжлэлийн хамт соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.