Санхүүжилт

СанхүүжилтСанхүүжилтСанхүүжилт

Кино урлагийг дэмжих сан нь дараах кино бүтээл, төсөл, арга хэмжээнд эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгоно. Үүнд: 

  1. Монгол кино болон хамтарсан дараах кино бүтээлд санхүүжилт олгоно.  
  • Монголын түүхийг харуулах олон ангит кино, уран сайхны кино, баримтат кино; 
  • Хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх олон ангит кино, уран сайхны кино, баримтат кино, анимейшн кино; 
  • Нийгмийн эрүүл мэнд, эрүүл, зөв амьдрах дадал зуршил хэвшүүлэхэд эергээр нөлөөлөх баримтат кино; 
  • Олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой, найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулах уран сайхны кино болон богино хэмжээний кино (Артхаус кино); 
  • Монголын соёл, ахуй амьдралыг харуулах кино; 
  • Залуу кино найруулагчийн анхны болон хоёр дахь уран сайхны кино, богино хэмжээний кино; 
  1. Монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх; 
  1. Олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах, төрөөс монгол кино урлагийг гадаадад сурталчлах, кино наадамд оролцох; 
  1. Кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад тус тус дэмжлэг үзүүлнэ.  

САНГААС ЭРГЭН ТӨЛӨХ НӨХЦӨЛГҮЙ САНХҮҮЖИЛТ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

  • Өргөдөл (төсөл, арга хэмжээний товч агуулга, ач холбогдлыг тусгасан байх); 
  • Иргэн, хуулийн этгээдийн нэр, албан ёсны хаяг, иргэний регистрийн дугаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 
  • Үйл ажиллагаа явуулж буй хаяг, байршил; 
  • Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн хуваарь, түүнээс өөрийн оруулах хөрөнгийн хэмжээг нотолсон, эсхүл банкны холбогдох баримт болон сангаас хүссэн санхүүжилтийн хэмжээ; 
  • Одоо эрхэлж буй үйл ажиллагаа, бизнесийн талаарх мэдээлэл; 
  • Төсөл, арга хэмжээний үйл ажиллагааны хуваарь, төслийн багийн мэдээлэл зэрэг болно. 

Зөвлөл нь санхүүжилт хүссэн кино бүтээх төсөл, арга хэмжээг бодитой, хэрэгжих боломжтой, үр дүнтэй хэмээн тооцсон бол киноны бүтэн зохиолтой танилцах, шаардлагатай тохиолдолд нэмэлт тодруулга авах болон хүсэлт гаргагч этгээдтэй ярилцлага зохион байгуулж болно.

СанхүүжилтЗээлХүсэлт гаргах