МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ХӨГЖЛИЙН ҮЕ – III
Хувьсгал, иргэний болон дэлхийн дайны улмаас хаант засаглал, феодалын нийгмийн тогтолцоо бүхий хуучин дэглэм задарч, улмаар бүгд найрамдах улс орнууд залгамжлан авсан энэхүү түүхэн үйл явц Монгол улсыг ч дайрсан бөгөөд, тухайлбал, засаглалтай Монгол улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулах нийгэм, соёл, улс төрийн үйл хэрэг, үзэл сурталд урлагийн бусад төрлөөс илүү чухал үүрэг оролцоотой нь кино байжээ. Марксист-ленинист гэх коммунист үзэл сурталд суурилсан авч, үндэсний хэлбэр, социалист агуулга, интернационалч онцлог бүхий шинэ Монголд (1924-1992) урлагийн шинэ төрөл, соёлын