Кино үйлдвэр байгуулагдаж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн нь
Нийслэл хүрээнд “Кино үзвэрийн газар” буюу “Кино театр” байгуулах, нөгөө нь Монгол Улс өөрийн үндэсний “Кино үйлдвэр”-тэй болох явдал чухал байв. 1934 онд Ардын гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан ЗХУ, Герман, Итали, Англи, Франц зэрэг улсаар явж, Германаас “Жек” гэдэг хагас суурин аппарат 4-ийг авчирснаар олон түмэнд кино үзүүлэх боломж нээгджээ. Тухайн үед кино театр байгуулах ажлыг хариуцан ажиллаж байсан Доржийн Гончиг “Төхөөрөмжөөс гадна юуны өмнө байртай болох явдал чухал” хэмээн үзээд, хотын хоршооны дарга Жигжидтэй уулзаж, “Иллюзионы гудамжны Францын хөрөнгийн