МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ХӨГЖЛИЙН ҮЕ – I
1960-аад онд орчин үеийн, түүх хувьсгалын сэдэв зонхилж, инээдмийн кино бүтээж эхэлсэн бол, “ЗХУ болон бусад ах дүү социалист орны киног орчуулснаар Монголд орчуулгын кино хөгжих эхлэлийг тавьж, 1970-аад онд шинэ хүний дүр, түүх хувьсгалын сэдэвтэй кино голлох болов. 1970-аад оныг хүртэлх Монголын кино урлагт “үзэл суртлын хамаарал бүхий саад тотгорууд гарч байсан ч төр засаг урьдаас төлөвлөсөн бодлоготой, дэс дараатай тодорхой арга хэмжээ авч байснаар ХХ зууны урлагийн шинэ төрөл болох кино урлагийг өөрийн оронд хөгжүүлж чадсан юм. Үүний