Уналтын дараах буюу ‘хонгилын үзүүрт гэрэл анивчих’ үе
Уналтын дараах буюу ‘хонгилын үзүүрт гэрэл анивчих’ үе Эдийн засгийн үзүүлэлтүүд өсөн нэмэгдэж, зах зээлт нийгэм-эдийн засгийн тогтолцоо харьцангуй ‘төлөвшиж’ эхэлсэн 2000 оны үетэй зэрэгцэн Монголын кино үйлдвэрлэлд ч эерэг зүйлс тохиолдож эхэлжээ. Тухайлбал, 1990-ээд оны өмч хувьчлалын үр дүнд кино театрууд үйл ажиллагаа нь нэг бол бүрэн зогсох, эсхүл эрс өөрчлөгдөж, устах дөхсөн орон зайг нь орон сууцны байрны орцод байрлах видео үзвэр, түрээсийн (прокат) газрууд орлоод байсан бол 2003 онд гадаадын хөрөнгө оруулалт бүхий, орчин үеийн шаардлагад нийцсэн “Тэнгис”