АНХНЫ ХАМТАРСАН ТҮҮХЭН КИНО “СҮХБААТАР”
“Сүхбаатар” МАХН-ын ТХ-ны тэргүүлэгчид, СнЗ-ийн гишүүдийн 1940 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн хурлаас гарсан 30|3 дугаар тогтоолд: “...Тусгаар тогтносон эрх жаргалант хувьсгалт Монгол Улсыг хэрхэн байгуулсан түүхийг үзүүлэх нь улс төрийн ихээхэн утга чанартай зүйл мөн” хэмээн, “Сүхбаатар” киног бүтээх бүх бэлтгэлийг хангаж, “СССР-ийн уран сайхны хороотой хүч хавсарч, үйлдвэрлэхийг харилцан гүйцэтгэвэл зохихыг Гадаад яам, Уран сайхны хүрээлэнд даалгаж” хэмээгээд “улсаас буцалтгүйгээр 300,0 мянган төгрөг олгохыг Сангийн яаманд” зөвшөөрсөн байна. 1940 оны 10 дугаар сарын эхээр “Ленфильм” киностудийн найруулагч А.Г.Зархи, И.Е.