“Оч” буюу “Сэрэлт”
1956 оны 9 дүгээр сарын 5-нд ЗХУ-д үйлдвэр-техникийн дадлага хийлгэхээр 20 гаруй, мөн гадаадын дээд сургуулиудад суралцуулснаар кино үйлдвэрийн материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх ажлыг системтэйгээр зохион байгуулж эхэлжээ. Тиймээс энэхүү цаг үеийг Монголын киноны уран бүтээлчид ЗХУ-д суралцаж мэргэших үе хэмээн нэрлэж болно. 1956 оны 4 дүгээр сарын 25-нд соёлын талаар харилцан ажиллах Зөвлөлт-Монголын холимог комиссын хуралдаанаар Кино үйлдвэрийг өргөтгөх шийдвэр гарч, улмаар жилийн хугацаанд уран сайхны бүрэн хэмжээний өнгөт кино 1, хар цагаан кино 1, хар цагаан