Олон улсын кино наадам

Кино наадам
Азийн кино наадам

Бусаны 12 дахь удаагийн олон улсын кино наадмын үеэр санаачилсан Азийн киноны сан нь Азийн бүтээлч, авъяаслаг кино найруулагчдыг урамшуулах, төслүүдээ дуусгахад нь туслах зорилготой санаачилга юм.

  • Байгуулагдсан
    1946 он
  • Аль улсаас гаралтай
    Солонгос
  • Хаяг
    • #1601, Garden Tower Yulgok-ro 84, Jongno-gu Seoul 110-795 South Korea

Каннын олон улсын кино наадам нь кино сонирхогч, кино найруулагч, продюсер, худалдан авагч, түгээгчдийг хамран зохион байгуулагддаг дэлхийн кино урлагийн хамгийн том арга хэмжээ юм. Тус наадмын зорилго нь кино урлагийн хөгжил хувьсалд хувь нэмрээ оруулах, дэлхийн хэмжээнд кино урлагийн хөгжлийг дэмжих зорилгоор чанартай бүтээлүүдийг нээн илрүүлж, анхаарлаа хандуулах явдал юм.

Каннын кино наадмын үеэр зохиогддог Marché du Film нь дэлхийн хамгийн том кино худалдааны түр зах болдгоороо онцлогтой.

Кино наадам
Фажр олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1982
  • Улс
    Иран
  • Хэзээ болдог
    2-р сар
  • Хөтөлбөрүүд
    • Азийн кино уралдаан
    • Шашинлаг киноны уралдаан
    • Олон улсын уралдаан
    • Олон улсын богино хэмжээний киноны уралдаан
    • Олон улсын баримтат киноны уралдаан
    • Иран киноны уралдаан,
    • Ираны богино хэмжээний кино уралдаан
    • Ираны баримтат киноны уралдаан
  • Хаяг
    • No. 2454, Ehteshami St., Near Saai Park Valiasr St Tehran, Tehran 14348-43631 Islamic Republic of Iran

Жил бүрийн 2-р сард Ираны Исламын хувьсгалын ойн өдрийг тохиолдуулан Соёл, Исламын Удирдлагын Яамнаас зохион байгуулдаг Фажр олон улсын кино наадам нь тус улсын хамгийн чухал кино урлагийн арга хэмжээ бөгөөд орон нутгийн кино урлагийн бүтээлүүдээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон кинонуудыг толилуулдаг.