FICCI Картахена кино наадам
FICCI Картахена кино наадам
Картахенагийн олон улсын кино наадам (FICCI) нь Латин Америкт энэ төрлөөр хамгийн удаан зохиогдож буй арга хэмжээ юм. Тус наадам нь Латин Америкийн кинонд төвлөрсөн хэвээр ч дэлхийн кино урлагийн шинэ чиг хандлагыг ч мөн толилуулдаг. Харин “100% Колумб” хэсэг нь Колумбод бүтээгдсэн хамгийн сүүлийн үеийн кинонуудаас сонгон шалгаруулах бөгөөд тэдгээрийн ихэнх нь үндэсний болон олон улсын нээлт байдаг.
Бусаны олон улсын кино наадам
Бусаны олон улсын кино наадам
Өмнөд Солонгосын Бусан хотын Хаеундэ-гуд жил бүр зохиогддог тус кино наадам нь Азийн хамгийн чухал кино наадмын нэг билээ. BIFF-ийн гол зорилго нь шинэ кинонууд болон анхны бүтээлээ хийсэн найруулагчид, ялангуяа Азийн орнуудын найруулагчдыг Ази болон дэлхийд таниулах явдал юм. Өөр нэг анхаарал татахуйц онцлог нь тус наадам залуусын анхаарлыг татдаг олон үзэгч, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, сурталчлахад хүчин чармайлт гаргадгаараа залууст таалагддаг т оршино.
Брюсселийн олон улсын фантастик кино наадам
Брюсселийн олон улсын фантастик кино наадам
Брюсселийн олон улсын фантастик кино наадам (BIFFF) нь 1983 онд аймшгийн, триллер, шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудыг толилуулах зорилготойгоор байгуулагджээ. Анх Анни Боззо, Жижи Этьен, Фредди Боззо, Жорж Делмот, Гай Делмот нар зохион байгуулж байсан бол одоо бүрэн хэмжээний болон богино хэмжээний кинонд олгодог шагнал бүхий наадам болон олон улсын биеийн зургийн уралдааныг мөн зохион байгуулдаг.
Антальягийн олон улсын Алтан жүрж кино наадам
Антальягийн Алтан жүрж кино наадам нь Туркийн хамгийн чухал үндэсний кино наадам юм. Наадамд Ази, Европ, Ойрх Дорнодын уран сайхны кинонуудыг сонгон шалгаруулдаг аж. 2009 оноос хойш Антальягийн соёлын төвд (Antalya Kültür Merkezi, AKM) намрын саруудад болдог уг арга хэмжээг зөвхөн Антальягийн соёл урлагийн сан (Antalya Kültür Sanat Vakfı, AKSAV) зохион байгуулсаар ирсэн байна.
Варшавын олон улсын кино наадам
Варшавын олон улсын кино наадам
Уг кино наадмыг (WFF) Польш улсын Варшав хотноо Варшавын кино сангаас зохион байгуулдаг. Наадмын зорилго нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг кинонуудыг Польш болон олон улсын үзэгчдэд толилуулж, өөр улс оронд амьдардаг, өөр соёлын гарал үүсэлтэй хүмүүсийн хоорондын харилцаа холбоо, ойлголцлыг илүү сайжруулан дэмжих явдал юм.
Венецийн кино наадам
Венецийн кино наадам
Наадмын зорилго нь олон улсын кино урлагийг урлаг, зугаа цэнгэл, үйлдвэрлэл гэх мэт бүх хэлбэрээр нь эрх чөлөөтэйгөөр, харилцан ярилцах байдлаар сурталчлах юм. Тус наадам нь кино урлагийн түүхийг олон нийтэд таниулахад хувь нэмрээ оруулахад анхаарч, хөтөлбөртөө кино урлагийн томоохон зүтгэлтнүүдийн дурсгалыг хүндэтгэх үзвэрүүд болон ретроспективуудыг багтаадаг ажээ.
Токиогийн олон улсын кино наадам
Токиогийн олон улсын кино наадам
Уг наадам нь Шанхайн олон улсын кино наадмын зэрэгцээ Азийн өрсөлдөх чадвартай хамгийн том кино наадмын нэг бөгөөд FIAPF-аас итгэмжлэгдсэн цорын ганц япон кино наадам юм. TIFF нь байгуулагдсан цагаасаа хойш Японы кино урлаг, соёлын салбарт чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ.
Таллин “Хар шөнө” кино наадам
Таллин “Хар шөнө” кино наадам
Хар шөнө кино наадам нь 1000 гаруй зочин, салбарын төлөөлөгчийг хүлээн авдаг бөгөөд Хойд Европ дахь хамгийн том кино наадам болж, бүс нутгийн салбарын хамгийн олон хүн хамарсан платформуудын нэг болон өргөжиж байна. Тус наадам нь 250 орчим уран сайхны, 300 гаруй богино хэмжээний болон хүүхэлдэйн кино үзүүлдэг бөгөөд жил бүр 80 мянган хүнд хүрдэг.
Шанхайн олон улсын кино наадам
Шанхайн олон улсын кино наадам
Уг наадам нь Зүүн Азийн хамгийн том кино наадмын нэгд тооцогддог. Шанхайн олон улсын кино наадам зохиогдож эхэлснээсээ хойш Хятадын А зэрэглэлийн цорын ганц олон улсын кино наадам болон өргөжжээ. SIFF-ийг Шанхай хотын Соёл, радио, кино, телевизийн удирдлага болон Шанхай хотын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, энтертайнмент групп хамтран зохион байгуулдаг.