Олон улсын кино наадам

Кино наадам
Сан Себастьян олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1953
  • Улс
    Испани
  • Хөтөлбөрүүд
    • Албан ёсны сонголт, Шинэ найруулагчид, Horizontes Latinos, Сувд хэсэг, Zabaltegi, Хоол ба кино урлаг, Зэрлэг кино урлаг, Zinemira, Испанид үйлдвэрлэв, Олон улсын кино оюутнуудын уулзалт; Велодром; Хүүхдэд зориулсан кино; Сонгодог ретроспектив, Сэдэвчилсэн ретроспектив, Бүрэн бус кинонууд.
  • Хаяг
    • FESTIVAL DE SAN SEBASTIÁN TABAKALERA - Centro Internacional de Cultura Contemporánea Plaza de las Cigarreras, 1, 2ª planta 20012 Donostia – San Sebastián (España, P.O Box 397 - 20080 Donostia-San Sebastián (Spain)

Сан Себастьяны кино наадам нь дэлхийн хамгийн чухал кино наадмын нэг гэдгээрээ алдартай. Энд кино урлагийн түүхэн дэх хэд хэдэн чухал үйл явдал буюу Альфред Хичкокийн “Vertigo” киноны олон улсын нээлт, “Оддын дайн”-ын Европын нээлт зэргийг хийсэн гэдгээрээ онцлог. Хэдийгээр уг наадам анх испани хэлээрх кино бүтээлүүдэд төвлөрөх зорилготой байсан ч 1950-аад оны сүүлээр бусад хэлээрх кинонуудыг хүлээн авч толилуулдаг болжээ.

Кино наадам
Москвагийн олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1935
  • Улс
    Орос
  • Хөтөлбөрүүд
    • Үндсэн уралдаант хэсэг, Баримтат киноны уралдаан, Богино хэмжээний киноны уралдаан, уралдаант бус хэсэг, Ретроспектив, Орос киноны хөтөлбөр.
  • Хаяг
    • Maly Kozikhinsky lane, 11 Moscow 123001, Russian Federation

Москвагийн олон улсын кино наадмын нэр хүнд, дэлхийн кино бүтээх үйл явцад үзүүлэх нөлөө ихээхэн өссөөр ирсэн билээ. Уг кино наадам дэлхийн кино урлагийн гарамгай мастерууд болох Акира Куросава, Стэнли Крамер, Федерико Феллини болон Этторе Скола, Анджей Вайда, Франческо Роси, Кшиштоф Занусси, Дамиано Дамиани, Глеб Панфилов, Сергей Герасимов, Бернард Бельего нарт кино наадмын зүгээс шагнал гардуулж байв. Үүнээс гадна энэхүү наадам нь Иштван Сабо, Кането Шиндо, Кшиштоф Киесловски, Аки Каурисмаки, Кохэй Огури, Умберто Солас зэрэг дэлхий даяар алдартай болсон кино найруулагчдын замыг зассан гэдгээрээ бахархдаг.

Кино наадам
Монреалын дэлхийн кино наадам
  • Байгуулагдсан
    1977
  • Улс
    Канад
  • Хөтөлбөрүүд
    • Дэлхий дахины уралдаан, Дэлхий дахины анхны бүтээлийн уралдаан, уралдаант бус хэсэг, Дэлхийн кино урлагийн фокус, Дэлхийн баримтат кино, Хүндэтгэл, Оддын доорх кино, Оюутны кино наадам, Хятад кино.
  • Хаяг
    • Montreal World Film Festival, 1432 De Bleury, H3A 2JI

Монреалын дэлхийн кино наадмын (Монреалын олон улсын кино наадам) зорилго нь үндэстнүүдийн соёлын олон талт байдал, харилцан ойлголцлыг хөхиүлэн дэмжих, чанартай кино урлагийг хөгжүүлэх замаар бүх тивийн кино урлаг болон кино бүтээгчдийг хөгжүүлэх; шинэ авьяастнууд, шинэлэг бүтээлүүдийг сурталчлах, нээн илрүүлэх, урамшуулах явдал юм.

Кино наадам
Мар дель Плата олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1954
  • Улс
    Аргентин
  • Хөтөлбөрүүд
    • Олон улсын уралдаан, Латин Америкийн орнуудын уран сайхны киноны уралдаан, Аргентин уран сайхны киноны уралдаан, Аргентин богино хэмжээний киноны уралдаан, Латин Америкийн богино хэмжээний киноны уралдаан, Бүрэн бус бүтээлүүд.
  • Хаяг
    • Belgrano Av. 1586 – 9th Floor CP 1093 – Ciudad Autónoma de Buenos Aires – Argentina

Мар дель Плата олон улсын кино наадам нь Аргентины болон олон улсын кино урлагийн ертөнцийг олонд толилуулах хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй юм. Тус наадам жил ирэх тусам кино урлаг, дуу дүрсний урлагийн талбар дахь хөгжил, санал сэдэл солилцооны тод жишээ болсоор байгаа бөгөө д кино найруулагч, жүжигчид, продюсер, дистрибьютер, кино сонирхогчдын хувьд энэ наадамд заавал очиж үзэх хэрэгтэй наадмын нэг болжээ.

Кино наадам
Локарногийн кино наадам
  • Байгуулагдсан
    1946
  • Улс
    Швейцар
  • Хөтөлбөрүүд
    • Олон улсын уралдаант хэсэг, Өнөө үеийн кино бүтээлчид, Маргаашийн ирвэсүүд, Нээлттэй хаалга, Piazza Grande, Fuori concorso, Ретроспектив, Histoire(s) du cinéma, Локарно үрс, Шүүмжлэгчдийн долоо хоног, Швейцар Панорама
  • Хаяг
    • Locarno Festival​ via Franchino Rusca 1, CH – 6600, Locarno

Локарногийн кино наадам нь гоо зүйн чанартай кино бүтээлүүдийг сурталчлах, дэлхийн шилдэг шинэ бүтээлүүдийг толилуулах, ялангуяа шинэ тутам кино бүтээлчдийн шинэ илэрхийлэмжийг таниулах зорилготой юм.

Кино наадам
Бенгалуру олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1996 он
  • Улс
    Энэтхэг
  • Хэзээ болдог
    5 сарын дундуур
  • Хөтөлбөрүүд
    • Дэлхийн кино
    • Азийн кино уралдаан
    • Энэтхэгийн кино уралдаан
    • Каннада кино уралдаан
    • Каннада кино (энтертайнмент) уралдаан
    • Шүүмжлэгчдийн долоо хоног
    • Онцлох орон
    • Онцлох муж- Зүүн хойд
    • Ретроспектив
  • Хаяг
    • Amruta Mahotsava Bhavana, #20/A, Nandini FHS Layout, Bengaluru - 560 096

Бенгалуругийн олон улсын кино наадам нь Энэтхэгийн Карнатака муж улсын нийслэл Бангалор хотод жил бүр зохиогддог кино наадам бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сонгосон бүхий л төрлийн киног толилуулдгаараа онцлогтой.

Кино наадам
Берлиний олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1951
  • Улс
    Герман
  • Хэзээ болдог
    2 сарын дундуур
  • Хөтөлбөрүүд
    • Уралдаант
    • Тусгай болон цуврал киноны хэсэг
    • Богино киноны хэсэг
    • Тулгаралт
    • Хойч үе
    • Панорама
    • Форум болон Өргөжсөн Форум
    • Германы кино урлаг
    • Ретроспектив
    • Сонгодгууд
  • Хаяг
    • Berlin International Film Festival Potsdamer Straße 5 10785 Berlin, Germany

Берлиний кино наадмын хөтөлбөрийн хүрээнд жил бүр 350 орчим киног толилуулдаг бөгөөд тэдгээр кинонуудын ихэнх нь дэлхийн болон Европын нээлтээ хийдэг ажээ. Ямар ч форм, жанр, урт, форматтай бүтээлээ кино наадам руу илгээх боломжтой. Берлиний олон улсын кино наадам нь дэлхийн кино урлагийн чигийг тодорхойлдог гэж үздэг. Наадмын хүрээнд кино худалдан борлуулах “Европын кино зах зээл” зохион байгуулагддаг.

Кино наадам
Каирын олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1976 он
  • Улс
    Египет
  • Хөтөлбөрүүд
    • Олон улсын уралдаан
    • Уралдаант бус хэсэг
    • Олон улсын шүүмжлэгчдийн долоо хоног
    • Шинэ Араб киноны чиг хандлага
    • Ирээдүйн кино урлаг - олон улсын богино хэмжээний кино уралдаан
  • Хаяг
    • 17 Kasr El Nil Street - Cairo, Egypt

Каирын олон улсын кино наадам нь Каирын олон улсын кино наадмын сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, Египет болон олон улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ивээн тэтгэдэг наадам юм. Наадмын зорилго нь кино боловсролыг дээшлүүлэх, улс орнуудын уран бүтээлчдийн холбоог бэхжүүлэх, мэргэжлийн хүмүүстэй уулзах боломжийг олгох, өөр өөр соёлтой кино уран бүтээлчдийн хоорондын гүүрийг бий болгох, улмаар Египетийн кино урлагийг Арабын ертөнц болон бусад улс орнуудад сурталчлах явдал юм.

Кино наадам
Каннын кино наадам
Монгол кино уран бүтээлч П.Лхагвадулам 2020 оны Каннын кино наадмын
Монгол кино уран бүтээлч П.Лхагвадулам 2020 оны Каннын кино наадмын "Богино уралдаант хэсэг"-т "Шилүүс" бүтээлээр оролцож буй нь.
  • Байгуулагдсан
    1946
  • Улс
    Франц
  • Хэзээ болдог
    5 сарын дундуур
  • Хөтөлбөрүүд
    • Синефаундэйшн
    • Уралдаант хэсэг

    • Уралдаант бус хэсэг
    • 
Канн богино кино

    • Ан Сэртен Регар
    • 
Найруулагчдын хоёр долоо хоног
    • 
Шүүмжлэгчдийн долоо хоног

    • ACID
    • 
Дэлхий дахины кино урлаг
  • Хаяг
    • 5, rue Charlot 75003 Paris France

Каннын олон улсын кино наадам нь кино сонирхогч, кино найруулагч, продюсер, худалдан авагч, түгээгчдийг хамран зохион байгуулагддаг дэлхийн кино урлагийн хамгийн том арга хэмжээ юм. Тус наадмын зорилго нь кино урлагийн хөгжил хувьсалд хувь нэмрээ оруулах, дэлхийн хэмжээнд кино урлагийн хөгжлийг дэмжих зорилгоор чанартай бүтээлүүдийг нээн илрүүлж, анхаарлаа хандуулах явдал юм. Каннын кино наадмын үеэр зохиогддог Marché du Film нь дэлхийн хамгийн том кино худалдааны түр зах болдгоороо онцлогтой.