Олон улсын кино наадам

Кино наадам
Киевийн олон улсын “Молодист” кино наадам
  • Байгуулагдсан
    1970
  • Улс
    Украин
  • Хөтөлбөрүүд
    • Олон улсын уралдаан, богино хэмжээний киноны үндэсний уралдаант хөтөлбөр, "Хүүхдэд зориулсан молодист" уралдаант хөтөлбөр, "Нарлаг туулай" уралдаант хөтөлбөр (Ижил хүйстний сэдэвтэй бүрэн хэмжээний кино), уралдаант бус хэсэг.
  • Хаяг
    • Molodist International Film Festival, 16A Lavrska Str. Kyiv 01015 Ukraine

Молодист нь богино хэмжээний оюутны болон эксперименталь кинонууд олонтой залуу кино урлагийн наадам юм. Сонирхолтой тусгай хөтөлбөрүүд, Зүүн Европын кино уран бүтээлчидтэй уулзах сайхан боломжуудыг олгоно. Үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл сайтай бөгөөд ялангуяа залуу үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг найрсаг уур амьсгалтайгаараа онцлог.

Кино наадам
Колкатагийн олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1995
  • Улс
    Энэтхэг
  • Хөтөлбөрүүд
    • Зуун жилийн ой, Тусгай хүндэтгэл, Ретроспектив, Фокус, Шинэ чиг хандлага, Хөгжим ба спортын тухай кинонууд, Олон улсын кино урлаг, Ази сонголт, Энэтхэг сонголт, Тусгай үзвэр, Хүүхдүүдэд зориулсан үзвэр, Оюутны богино кино.
  • Хаяг
    • Колката кино наадмын захирал THE DIRECTOR, KOLKATA FILM FESTIVAL NANDAN, WEST BENGAL FILM CENTER, 1/1, AJC BOSE ROAD, KOLKATA-700020, INDIA

Энэхүү олон улсын кино наадам нь дэлхийн кино урлагийн талаар сайтар ойлголтыг өгөх, кино урлагийг үнэлэх уур амьсгалыг бий болгохоос гадна кино урлаг болон үйлдвэрлэлийн шилдэг стандарт руу шилжих зорилготой юм

Кино наадам
Китцбюхелийн кино наадам
  • Байгуулагдсан
    2013
  • Улс
    Австри
  • Хөтөлбөрүүд
    • Олон улсын уралдаан, Олон улсын баримтат кино уралдаан, Уулын спортын богино кино
  • Хаяг
    • Zinckgasse 11/35 Vienna, Vienna 1150, Austria

Китцбюхелийн кино наадам нь залуу болон карьер нь тогтсон кино найруулагчдад өөрсдийн бүтээлийг үзүүлэх, хэлэлцэх, сурталчлах боломжийг олгох платформ юм. Тус кино наадам  Китцбюхелийн оршин суугчид болон зочдод шинэхэн бүтээгдсэн “залуу” киногоороо дамжуулан, шинэ ойлголтыг нээж өгөхөөс гадна “Ретроспектив” хөтөлбөрийнхөө тусламжтайгаар киноны түүхийн талаар илүү гүнзгий ойлголт өгөх зорилготой юм.

Кино наадам
Кералагийн олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1997
  • Улс
    Энэтхэг
  • Хөтөлбөрүүд
    • Ази, Африк, Латин Америкийн кинонуудын уралдаант хэсэг, Ретроспектив, онцлох орон, хүндэтгэл.
  • Хаяг
    • Керала мужийн Чалачитра академи, Мани Бхаван Шастамангалам Тируванантапурам 695010 Керала, Афганистан

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү наадам үзэгч олонтой бөгөөд зохион байгуулалтын баг нь итгэл даахуйц аж. Кералагийн кино академиас Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг ретроспектив, семинар, хэлэлцүүлэг бүхий сэдэвчилсэн олон улсын багц хөтөлбөрүүдтэйгээс гадна найрсаг уур амьсгалтай олон улсын тодорхой тооны зочдыг татдаг аж.

Кино наадам
Жонжү олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    2000
  • Улс
    Өмнөд Солонгос
  • Хөтөлбөрүүд
    • Уралдаант хэсэг: Олон улсын уралдаан / Солонгос киноны уралдаан / Солонгос богино хэмжээний киноны уралдаан / NETPAC AWARD (Азийн шилдэг кино шагнал); Жонжүгийн кино урлагийн төсөл (JCP), Дэлхийн кино урлагийн чиг хандлага: Спектрум / Мастерууд, Тэлэгч кино урлаг, Cinemafest, Кино урлагийн шөнө дунд, Кино урлаг судлал, Гадаах үзвэр, Тусгай фокус
  • Хаяг
    • Jeonju IFF Seoul Office(Attn: Program Coordinator) (06740) 2F, Kyeongwon Bldg., 56, Bawoomoe-ro 43-gil, Seocho-gu, Seoul, South Korea

JIFF нь Ази дахь хамгийн гол кино наадмын нэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс бие даасан болон эксперименталь кинонуудыг сонгож толилуулдаг. Тус наадам өнөөгийн кино урлагийн чиг хандлагыг тодорхойлдог дэлхийн барометр хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн ажээ.

Кино наадам
Истанбулын олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1982
  • Улс
    Турк
  • Хөтөлбөрүүд
    • Олон улсын Алтанзул цэцгийн уралдаант хэсэгт, Турк кино: Баримтат кино, Туркийн шинэ кино урлаг, Үндэсний Алтанзул цэцгийн уралдаант хэсэг; Кино урлаг дахь хүний эрхийн хэсгийн хүрээнд Европын зөвлөлийн кино шагнал (FACE) уралдаан; уралдаант бус хэсэг, сэдэвчилсэн хэсгүүд.
  • Хаяг
    • Istanbul Film Festival, Istanbul Foundation for Culture and Arts, Sadi Konuralp C. No.5 Şişhane 34433 İstanbul, TURKEY

Туркийн кино урлагийг хөгжүүлэх, Туркийн кино урлагийг олон улсад таниулах, Туркийн зах зээлд чанартай киног сурталчлах зорилготой тус наадам нь EURIMAGES зэрэг олон улсын байгууллагуудыг Туркийн зах зээлд нэвтрүүлснээрээ онцлогтой.

Кино наадам
Хихон олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1963
  • Улс
    Испани
  • Хөтөлбөрүүд
    • Албан ёсны сонголт, Rellumes хэсэг, Enfants terribles хэсэг, Animaficx хэсэг, Зэрэгцээ хөтөлбөрүүд
  • Хаяг
    • FESTIVAL INTERNACIONAL DE CINE DE GIJÓN, C/ Cabrales, 82 33201 Gijón, España

Хихон олон улсын кино наадам нь дэлхийн кино урлагийн залуу шинэ чиг хандлагыг танилцуулах зорилготой юм. Залуучуудын бүтээсэн эсвэл тэдэнд зориулсан кино, гэхдээ юуны түрүүнд бүтээлч байдал, бие даасан байдал, шинэчлэлийн илэрхийлэл болсон кинонуудыг сонгон толилуулдаг.

Кино наадам
Еврази олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1998
  • Улс
    Казахстан
  • Хөтөлбөрүүд
    • Уралдаант хэсэг, Богино хэмжээний болон хүүхэлдэйн киноны уралдаан, уралдаант бус хэсэг
  • Хаяг
    • 12/1 Kunaeva Str., Esilskiy district, 010000 Nur-Sultan city, Republic of Kazakhstan

Үндэсний кино урлаг, шинжлэх ухааны академи нь Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, Спортын Яамны дэмжлэгтэйгээр Еврази олон улсын кино наадмыг (EIFF) зохион байгуулдаг.

EIFF бол Төв Азийн олон туйлт, олон үндэстний соёлт ертөнцийг нэгтгэдэг кино наадам бөгөөд янз бүрийн орны кино уран бүтээлчдийг нэгтгэж, ирээдүйн үр өгөөжтэй хамтын ажиллагааг дэмжих замаар соёлын чухал үүргээ биелүүлээд зогсохгүй энхийг сахиулах, нэгтгэх зорилготой юм.

Кино наадам
Курмайёр нуар кино наадам
  • Байгуулагдсан
    1991
  • Улс
    Итали
  • Хөтөлбөрүүд
    • Албан ёсны сонголт, Баримтат нуар, Мини нуар, Ретроспектив
  • Хаяг
    • Noir in Festival - Ufficio Cinema Via Santa Croce in Gerusalemme, 107 00185 Rome, Italy

Наадмын гол зорилго нь төрөл бүрийн хэлбэрээр нуар жанрыг (гэмт хэрэгт, түгшүүрт, аймшгийн, уран зөгнөлт, тагнуулын гэх мэт…) Итали болон дэлхий дахинд сурталчлах, түгээх явдал юм.