Олон улсын кино наадам

Кино наадам
Сиднейн олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1954
  • Улс
    Австрали
  • Хөтөлбөрүүд
    • Олон улсын уралдаан, Австралийн баримтат кино, Богино хэмжээний киноны олон улсын уралдаан, Австралийн богино хэмжээний киноны уралдаан.
  • Хаяг
    • Sydney Film Festival, Level 2 10 Hickson Road, 2000 The Rocks, Sydney NSW Australia.

SFF хөтөлбөр нь дэлхийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг тунхаглахын сацуу бүрэн хэмжээний кино, баримтат кино, богино хэмжээний кино, ретроспектив, салбарын болон олон нийтэд зориулсан цуврал илтгэлүүдийг зохион байгуулдаг.

Кино наадам
Стокгольмын олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1990
  • Улс
    Швед
  • Хөтөлбөрүүд
    • Стокгольм — Уралдаант хэсэг, Стокгольмын баримтат киноны уралдаан, Анхаарлын төв, нээлттэй бүс, Америкийн бие даасан кино уран бүтээлчид, Латин зөн, бүрэнхий бүс, Documania, Хүндэтгэл, Азийн дүр зураг, богино хэмжээний кинонууд — Уралдаант хэсэг, ifestival - Уралдаант хэсэг.
  • Хаяг
    • PO Box 3136, Stockholm Stockholm, 10362 Sweden

Стокгольмын олон улсын кино наадмын зорилго нь Шведийн киноны сонголтыг өндөр чанартай шинэ бүтээлч кинонуудаар өргөжүүлэх, зочид үзэгчдэд орчин үеийн киноны чиг хандлагыг таниулах, хэлэлцүүлэг мэтгэлцээнийг өдөөхөд оршино.

Кино наадам
София олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1997
  • Улс
    Болгар
  • Хөтөлбөрүүд
    • Олон улсын уралдаан, Балканы уралдаан, Олон улсын баримтат уралдаан, уралдаант бус хэсгийн хөтөлбөрүүд.
  • Хаяг
    • Sofia International Film Festival 1, Bulgaria Sq., 1463 Sofia, Bulgaria

Тус наадам нь Болгар болон Балканы орнуудын шинэ кинонуудыг олон улсын үзэгчдэд толилуулахын зэрэгцээ наадмуудад амжилт олж буй олон улсын кинонуудыг орон нутгийн үзэгчдэд хүргэдэг. Олон улсын түвшинд шинэ арга хэмжээ байнга зохион байгуулсаар байгаа тул наадмын ач холбогдол улам бүр нэмэгдсээр байна.

Кино наадам
Cinedays кино наадам
Кино наадам
Cinedays кино наадам
  • Байгуулагдсан
    2001
  • Улс
    Македон
  • Хөтөлбөрүүд
    • Уралдаант хөтөлбөр, Гала хөтөлбөр (эсвэл OFF уралдаант хөтөлбөр), Cine Balkan хөтөлбөр, хөгжмийн баримтат кино, Хамгийн залуу кино, Богино хэмжээний кино хөтөлбөр.
  • Хаяг
    • quay "Dimitar Vlahov" bb Skopje 1000 Macedonia

Македонийн хамгийн томд тооцогдох CINEDAYS кино наадам нь  Европын залуу, авьяаслаг кино уран бүтээлчдийг уралдаант хоёр том хэсэгт өрсөлдүүлэхэд чиглэдэг. Мөн Европын хамгийн шилдэг, нэр хүндтэй найруулагчдын сүүлийн үеийн ололт амжилтыг толилуулах зорилготой.

Кино наадам
Сиджес олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1969
  • Улс
    Испани
  • Хөтөлбөрүүд
    • Албан ёсны Fantàstic (уралдаант, уралдаант бус, тусгай үзвэрүүд), Албан ёсны Òrbita, Noves visions, Панорама, Anima't, Долоон боломж, Midnight X-Treme, Brigadoon, Сиджес Сонгодгууд (Ретроспектив ба Хүндлэл), SerialPhonet Сиджес гар утасны киноны наадам
  • Хаяг
    • SITGES Festival Internacional de Cinema Fantàstic de Catalunya, Sant Honorat, 32-34 08870 Sitges (Barcelona)

Энэ наадам нь аймшгийн болон зөгнөлт кинонуудад зориулагддаг бөгөөд үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрчимтэй мэдээлдгээрээ онцлогтой.

Кино наадам
Сараевогийн кино наадам
  • Байгуулагдсан
    1995
  • Улс
    Босни ба Херцеговина
  • Хөтөлбөрүүд
    • Уран сайхны киноны уралдаан, баримтат киноны уралдаан, богино хэмжээний киноны уралдаан
  • Хаяг
    • Art Servis Sarajevo Film Festival, Hamdije Kresevljakovica, 13 71000 Sarajevo, Bosnia and Herzegovina

Сараевогийн кино наадмын анхаарал нь бүс нутгийн кино үйлдвэрлэлд чиглэдэг. Тус кино наадмын чухал элемент бол бүс нутгийн зохиолч, найруулагч, продюсеруудыг олон улсын мэргэжлийн хүмүүстэй холбодог CineLink зах юм.

Кино наадам
Намурын олон улсын франц хэлтний кино наадам
  • Байгуулагдсан
    1986
  • Улс
    Бельги
  • Хөтөлбөрүүд
    • Уран сайхны киноны уралдаан, богино хэмжээний киноны уралдаан
  • Хаяг
    • Rue des Brasseurs, 175 5000 Namur, Belgique

Намурын олон улсын франц хэлтний кино наадам нь франц хэлээрх дуу дүрсний бүтээлүүдийг толилуулж, сурталчлах зорилготой юм. Энэ зорилгынхоо хүрээнд сонгогдсон франц хэлээрх кино бүтээлүүдэд оролцсон найруулагч, продюсер, зохиолч, жүжигчид, түгээгчдийг нэгтгэдэг аж.

Кино наадам
Мумбайн кино наадам
  • Байгуулагдсан
    1997
  • Улс
    Энэтхэг
  • Хөтөлбөрүүд
    • Найруулагчдын анхны олон улсын кино уралдаан, Дэлхийн кино урлаг, Энэтхэг алт, Мумбай хэмжээс, Энэтхэг түүх, Ретроспектив/хүндлэл.
  • Хаяг
    • Mumbai Academy of Moving Image (MAMI), Flat No. 301, 3rd Floor, Building Name: Swati, North Avenue Road, Santacruz (West), Mumbai 400054, India

Наадмыг зохион байгуулагч MAMI нь чанартай киноны уур амьсгалыг бий болгохыг зорьдог байгууллага юм. Урлаг, сурталчилгааны бүхий л хязгаарлагч шошгыг таягдан хаясан чанартай кино бүтээлийг үнэлэх нь дэлхийн шилдэг кинонуудтай танилцах замаар л бий болдог бөгөөд уг наадам бол энэ чиглэл рүү хөтлөх эхний алхам билээ.

Кино наадам
Минскийн олон улсын кино наадам “Листапад”
  • Байгуулагдсан
    1994
  • Улс
    Беларусь
  • Хөтөлбөрүүд
    • Үндсэн уран сайхны киноны уралдаант хэсэг; Үндсэн баримтат киноны уралдаант хэсэг; "Залуучуудын кино" уралдаан; Хүүхэд залуучуудад зориулсан "Листападзик" киноны уралдаан.
  • Хаяг
    • Directorate of the Minsk International Film Festival "Listapad", 220114, Republic of Belarus, Minsk, Nezavisimosti ave., 98

Энэхүү кино наадам нь хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлд суурилсан үндэсний болон гадаадын кино уран бүтээлчдийн хамгийн сонирхолтой, ач холбогдол бүхий бүтээлүүдийг Беларусийн үзэгчдэд танилцуулах зорилготой юм.