Олон улсын кино наадам

Кино наадам
Оберхаузены олон улсын богино хэмжээний кино наадам
  • Байгуулагдсан
    1954
  • Улс
    Герман
  • Хөтөлбөрүүд
    • Олон улсын уралдаан
    • Үндэсний уралдаан
    • NRW уралдаан,
    • Олон улсын хүүхэд залуучуудын кино уралдаан (5-16 нас)
    • Германы клип,
    • Нээлттэй үзвэр
    • Тусгай хөтөлбөр (зарим сэдэв эсвэл төрөл)
    • Кино зах зээл
  • Хаяг
    • International Short Film Festival Oberhausen Grillostr. 34 46045 Oberhausen Germany, info@kurzfilmtage.de, Shipping@kurzfilmtage.de

Оберхаузен бол дэлхийн хамгийн анхны бөгөөд чухал богино хэмжээний кино наадам юм. Уралдаант хэсэг нь “чухаг”, авангард богино хэмжээний кино бүтээлүүдийн чиг хандлагыг маш сайн тодорхойлдог. Энэхүү наадам нь шинэлэг, уран сайхны богино хэмжээний киног онцолж, техникийн шинэ дэвшил хөгжилд онцгой анхаарал хандуулдаг. Оберхаузен нь Германы хамгийн том богино хэмжээний киноны зах зээлийг зохион байгуулж, томоохон худалдан авагчдыг татдаг байна.

 

Кино наадам
Cine Jove Валенсиа олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1986
  • Улс
    Испани
  • Хөтөлбөрүүд
    • Онцлох уралдаант хэсэг, Богино уралдаант хэсэг
  • Хаяг
    • Valencia International Film Festival, Cinema Jove PLAZA DE LA ALMOINA, 4, 1º 46003 – VALÈNCIA

Испанид зохиогддог олон улсын хамгийн чухал кино наадмын нэг болох олон улсын энэхүү кино наадам нь дэлхийн өнцөг бүрээс ирэх залуу кино найруулагчдын уулзалтын цэг болдог. Валенсиагийн наадам нь бүхий л давхаргын хүмүүст зориулсан чанартай кино урлагийг тууштай сурталчилдаг билээ.

Кино наадам
Тамперегийн кино наадам
  • Байгуулагдсан
    1970 
  • Улс
    Финланд
  • Хөтөлбөрүүд
    • Олон улсын уралдаан, Үндэсний уралдаан
  • Хаяг
    • Tampere Film Festival ry Tullikamarin aukio 2, 33100 Tampere, Finland

Тамперегийн кино наадам нь Скандинавын орнуудын хамгийн анхны богино хэмжээний кино наадам юм. 1970-аад оноос хойших гол чиглэл нь үндэсний болон олон улсын богино хэмжээний кино уралдааныг зохион байгуулахаас гадна киноны мэргэжилтнүүд, сонирхогчдын уулзах олон улсын цэг болох явдал байв. 1992 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн кино зах зээл нь мэргэжлийн хүмүүсийн кино үзэх чухал газар болсон бөгөөд жил бүр 3000 гаруй киног багтаадаг байна.

 

 

Кино наадам
“Хүнд хүргэх санаа” олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1989
  • Улс
    Орос
  • Хөтөлбөрүүд
    • Олон улсын уралдаан, баримтат киноны үндэсний уралдаан, In Silico олон улсын эксперименталь кино уралдаан, тусгай хөтөлбөрүүд
  • Хаяг
    • Международный кинофестиваль «Послание к Человеку» Набережная Канала Грибоедова, 27, помещение 3-Н, 191186 Санкт-Петербург, Россия.

“Хүнд хүргэх санаа” наадмыг тус улсын соёлын амьдралд уран сайхны бус кино чухал үүрэг гүйцэтгэж буйг нь онцлохоос гадна Оросын баримтат киноны уран бүтээлчдэд олон улсын кино урлагийн ертөнцтэй илүү танилцах боломжийг олгох зорилгоор санаачилжээ. Гэвч жил ирэх тусам наадмын зорилго өргөсөж, үүний үр дүнд уралдааны хөтөлбөрт богино хэмжээний, уран сайхны, хүүхэлдэйн кинонууд нэмэгдсэн байна. Тус  наадам жил бүр 50 гаруй  уран бүтээлийн Орос дахь нээлтийг толилуулдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс илгээсэн 300 гаруй киног уралдаант болон тусгай хөтөлбөрийн хүрээнд үзүүлдэг байна.

Кино наадам
Краковын кино наадамОлон улсын баримтат киноны уралдаан, олон улсын богино хэмжээний кино уралдаан, олон улсын DocFilmMusic уралдаан, Үндэсний уралдаан
  • Байгуулагдсан
    1961
  • Улс
    Польш
  • Хөтөлбөрүүд
    • Олон улсын баримтат киноны уралдаан, олон улсын богино хэмжээний кино уралдаан, олон улсын DocFilmMusic уралдаан, Үндэсний уралдаан
  • Хаяг
    • KRAKOW FILM FESTIVAL, Basztowa 15/8a 31-143 Kraków, Poland

Краковын кино наадам нь Европ дахь баримтат, хүүхэлдэйн кино, богино хэмжээний уран сайхны кинонд зориулагдсан хамгийн удаан үргэлжилж буй кино наадмын нэг юм. Наадмын 7 өдрийн турш үзэгчид Польш болон гадаадын 250 орчим киног үзэх боломжтой.

 

Кино наадам
Венийн олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1960
  • Улс
    Австри
  • Утас
  • Хөтөлбөрүүд
    • Үзвэрүүд, Ретроспектив, Хэлэлцүүлэг.
  • Хаяг
    • Viennale Siebensterngasse, 2 A-1070 Vienna, Austria

Тус наадмын хөтөлбөрт урилгаар оролцох кинонууд голчлон багтдаг  бөгөөдүзэгчдийн тоо дунджаар 75 мянга орчим байдаг. Уламжлалт кино театрууд нь Gartenbaukino, Urania, Metro-Kino, Filmmuseum, Stadtkino юм. Уг наадамд дэлхийн өнцөг булан бүрээс шинэ кинонуудыг оролцуулж, үндэсний болон олон улсын нээлтүүдийг хийдэг. Наадмын төгсгөлд Венийн киноны шагналыг гардуулдаг.

Кино наадам
Торонтогийн олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    1976
  • Улс
    Канад
  • Хөтөлбөрүүд
    • Өнөө үеийн дэлхийн кино урлаг, Нээлт, Гала толилуулалт, Ярилцлага…, Мастерууд, Шөнө дундын галзуурал, Платформ, Оргил цаг, Товчлол, Тусгай үзвэрүүд, TIFF синематек, TIFF баримтат кино, TIFF хүүхдүүд болон TIFF Шинэ давлагаа, Долгионы урт.
  • Хаяг
    • Reitman Square, 350 King Street, West Toronto ON M5V 3X5 Canada

Торонтогийн олон улсын кино наадмын гол зорилго нь кино урлагийн талаарх мэдлэг, үнэлэлт, ойлголтыг сурталчлах, дэмжих явдал бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд бүтээгдсэн хамгийн шилдэг кинонуудыг үзүүлэх нь түүний гол үүрэг билээ. Киног сонгохдоо чанар, өвөрмөц байдалд голлон анхаардаг.

Кино наадам
Ромын олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    2006
  • Улс
    Итали
  • Хөтөлбөрүүд
    • Cinema d'Oggi, Gala, Mondo Genere, Prospettive Italia, Alice nella Città
  • Хаяг
    • Festa del Cinema di Roma, 00196 Roma – I

Ромын кино наадам нь доор дурдсан уралдаант хөтөлбөрүүдийг хүргэхээс гадна кино урлагийн түүхийг илүү сайн ойлгоход хувь нэмэр оруулах үүднээс кино урлагийн томоохон зүтгэлтнүүдэд зориулсан хүндэтгэлийн үзвэр, ретроспективүүдийг толилуулдаг.

Кино наадам
Трансильвания олон улсын кино наадам
  • Байгуулагдсан
    2002
  • Улс
    Румын
  • Хөтөлбөрүүд
    • Албан ёсны уралдаант хэсэг, Румыны өдрүүд, Сүүдэр, Supernova, Fără limite, уралдаант бус хэсэг, What's Up, Doc?
  • Хаяг
    • Transilvania International Film Festival, 52 Popa Soare Street, 1st floor, ap. 4, 2nd district, Bucharest, Romania.

Румын улсад зохиогддог тус наадам нь олон улсын уран сайхны кинонд зориулсан анхны, мөн Зүүн Европын хамгийн чухал кино наадмын нэгд тооцогддог. 1, 2 дахь бүтээлээ туурвиж буй найруулагчдын оролцох уралдаант хэсэгтэй. TIFF нь сүүлийн жилүүдэд гайхалтай төдийгүймаш өгөөмөр, олон төрлийн киног толилуулж, дуулиантай үйл явдлуудаар дүүрэн өнгөрчээ. 2010 оны нээлтээрээ 47 орны 240 киног наадмын 13 театрт үзүүлж, наадмын арав хоногийн турш 55 мянга гаруй үзэгчийг татсанаар дээд амжилтаа эвдсэн юм.