Түгээмэл асуултууд
Бид зөвшөөрөл авах хэрэгтэй юү?
Монголд арилжааны болон арилжааны бус зорилгоор зураг авах продакшны зөвшөөрөл шаардлагатай.
Арилжааны, дижитал хэвлэл мэдээллийн хэрэгсэл, оюутны, видео, сурталчилгаа, уран сайхны кино, бие даасан кино, телевизийн анги, богино хэмжээний кино, веб контент, гэрэл зураг зэрэг бүх төрлийн бүтээлийн зураг авалт хийх тохиолдолд манай Зөвлөлөөс зөвшөөрөл авах шаардлагатай. Та зөвшөөрлийн анкет бөглөж, өргөдөл гаргана. Өргөдлөө манай вэбсайтын хаягаар дижитал хэлбэрээр илгээнэ.Зөвшөөрөл авахад хэр хугацаа шаардагдах вэ?
Кино Урлагийн Зөвлөл өргөдөл гаргах, даатгалын баталгаажуулалт, мэдэгдэл хүргэх болон бусад нэмэлт шаардлага бүхий зөвшөөрлийг бүрэн боловсруулахад 10 хоног шаардагдана. Хэрэв танд тусгай зураг авах зөвшөөрөл хэрэгтэй бол Кино зөвлөлтэй даруй холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Бид яаж зөвшөөрөл өгөх вэ?
Та манай вэбсайт дахь зөвшөөрлийн анкетыг бөглөн, өргөдөл гаргаж болно. Энэ талаар нэмэлт тодруулга шаардлагатай бол зөвшөөрөл хариуцсан ажилтан orgilmaa@filmmongolia.gov.mn хаягаар лавлах боломжтой.
Кино Урлагийн Зөвлөлийн ажлын цагийн хуваарь
Даваагаас Баасан гараг хүртэл 9-18 цаг. Зөвшөөрлийг зөвхөн ажлын цагаар олгоно.
Ямар байршилд зөвшөөрөл олгохгүй вэ?
Кино Урлагийн Зөвлөл дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутагт зураг авах зөвшөөрөл олгохгүй. Тиймээс эдгээр газар нутагт зураг авах бол БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хандах шаардлагатай.
Кино Урлагийн Зөвлөл тусгай эффект болон дараах техник, технологи, бодисыг ашиглах зөвшөөрөл олгодоггүй тул кино баг эрх бүхий байгууллагаас нэмэлт зөвшөөрөл авах хүсэлт гаргах шаардлагатай. Үүнд:
– Галт зэвсэг, сум, тэсрэх бодис, шатамхай шингэн, шатаах төхөөрөмж ашиглах;
– Салют ашиглах;
Хэрэв тусгай эффект эсвэл үзүүлбэр ашигласан тохиолдолд цагдаа, онцгой байдлын алба, гал сөнөөгчид, түргэн тусламжийнхантай хамтран ажиллах шаардлагатай.Өргөдөл гаргахад хураамж төлөх үү?
Төлнө. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хураамжийг төлсөн баримтыг хавсаргах (богино хэмжээний кино болон бусад дүрст зураг авахад 300 000 төгрөг, бүрэн хэмжээний баримтат болон уран сайхны киноны зураг авахад 500 000 төгрөг);
Монголд үйлдвэрлэлийн зөвшөөрөл авахад ямар төрлийн даатгал шаардлагатай вэ?
Зураг авах зөвшөөрөл хүссэн кино баг нь Монгол Улсад зураг авах журамд заасан тодорхой шаардлага бүхий даатгалд хамрагдсан тухай хүчин төгөлдөр баримтыг бүрдүүлсэн байхыг шаардана. Манай даатгалын шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Зураг авах болон зураг авахтай холбогдох үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хэрхэн авах вэ?
Кино Урлагийн Зөвлөл нь кино үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хоол, тээврийн үйлчилгээнд шаардлагатай бүхий л мэдээллээр хангана. Дэлгэрэнгүй мэдээллийг манай вебсайтын Зураг авахад тавигдах шаардлага, зураг авалтын хэсгээс үзнэ үү.
Шинээр асуух асуултаа энд үлдээнэ үү
Асуух зүйлээ үлдээнэ үү