Кино Урлагийн Зөвлөл

Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох, тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ болон кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй

Кино Урлагийн Зөвлөл

Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын алба нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 90 дүгээр тогтоолын дагуу үүсэн байгуулагдаж, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Кино Урлагийн Зөвлөл нь цаг үе, салбарын цаашдын хөгжлийн түүхэн үед байгуулагдан, кино урлагийг дэмжих бодлого, кино урлагийг хөгжүүлэх шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох, тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ болон кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах зэрэг төр, нийгэм, эдийг засаг, боловсрол хамтын ажиллагааны зангилаа байгууллагын чиг үүрэгтэйгээр байгуулагдан дараах өргөн цар хүрээ бүхий бүрэн эрхийг хэрэгжүүлж байна.

Үүнд:

  • Кино үйлдвэрлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх;
  • Кино зураг авах зөвшөөрлийг олгох;
  • Кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх;
  • Кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгох үйл ажиллагааг зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах;
  • Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт, зээл олгох арга хэмжээг зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах;
  • Төсөл, арга хэмжээний санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, тайланг холбогдох байгууллагаас гаргуулан авч, дүгнэлт хийх;
  • Кино түгээлтэд баримтлах насны ангилал тогтоох;
  • Залуу уран бүтээлчид дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх;
  • Олон улсын кино арга хэмжээнд монгол киног нэр дэвшүүлэх, оролцуулахад санал өгөх, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
  • Мэдээллийн сан, цахим үйлчилгээний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих;

Кино урлагийн зөвлөлийн хууль, эрх зүйн орчин нь Кино урлагийн дэмжих хууль түүнийг дагалдах журмууд болон тусгай сангийн хуулиар зохицуулагдсан, салбар дамнасан олон талт хамтын ажиллагаагаа Зөвлөлийн үйл ажиллагааны цөм юм.

Ажлын албаarrow-right