Кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэхэд зээл авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд дараах баримт бичиг, материалыг нэмэлтээр бүрдүүлнэ:
- Төсөл хэрэгжих боломжтой үр дүнгийн урьдчилсан төсөөлөл, санхүүгийн тооцоо, төслийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн;
- Төсөл хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө;
- Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай, үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээлэл;
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ГАРГАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Төсөл, арга хэмжээний танилцуулга;
- Зээл хүссэн этгээдийн нэр, албан ёсны хаяг, үйл ажиллагаа явуулж буй хаяг, байршил;
- Зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо:
- Гадаад, дотоод орчны шинжилгээ (SWOT);
- Кино түгээлт, борлуулалтын орлогын тооцоо;
- Үйлдвэрлэлийн зардлын тооцоо;
- Төслийн үр ашгийн тооцоо;
- Төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх судалгаа, эсхүл даатгалд хамрагдах тооцоо:
- Хөрөнгө оруулалт, зээлийн зарцуулалтын тооцоо;
- Төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа;
- Өмнө нь хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, уран бүтээлийн танилцуулга:
- Одоо эрхэлж байгаа үйл ажиллагаа, бизнесийн талаарх мэдээлэл;
- Зээлийн хүсэлт, зарцуулалт, эргэн төлөлтийн хуваарь;
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үүсгэн байгуулагчийн лавлагаа, захирал, кино продюсерын иргэний үнэмлэхийн хуулбар;
- Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тухайн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд байгаа эсэх тухай лавлагаа;
- Зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга;
- Сүүлийн хоёр жилийн санхүүгийн баталгаажсан тайлан, хэрэв хоёр жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших санхүүгийн баталгаажсан тайлан, шинээр үүсгэн байгуулагдсан бол эхлэлтийн баланс;
- Сүүлийн хоёр жилийн татварын тодорхойлолт, хэрэв хоёр жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших татварын тодорхойлолт;
- Төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.
Зөвлөл зээл хүссэн төсөл, арга хэмжээний хүсэлт хүлээн авах хугацаа дууссанаас хойш 45 хоногт багтаан хуралдаж, энэ журамд заасан шаардлага, бүрдүүлбэр хангасан хүсэлтийг хэлэлцэн, санал, дүгнэлт гаргаж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
Банк соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан шийдвэрийг үндэслэн, жагсаалтаар хүргүүлсэн төсөл, арга хэмжээний зээлийн судалгааны материалыг 14 хоногийн дотор бүрэн хүлээн авах арга хэмжээ авч, хуанлийн 30 хоногт багтаан, банкны шаардлага хангасан төсөл, арга хэмжээний жагсаалт, банкны зээлийн хорооны шийдвэр, зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон нэхэмжлэлийн хамт соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.