Кино төслийн санхүүжилт

Төслийн санхүүжилт
Сиклик (Франц)
Төслийн санхүүжилт
Сиклик (Франц)
  • Улс
    Франц
  • Хаяг
    • Ciclic Jérôme Parlange 24 rue Renan - CS 70031 37110 Château-Renault France

Сиклик (Франц)

Сиклик нь бүс нутаг болон олон улсын хамтарсан төслүүдийг дэмжин ажиллах, дэлхийн кино урлагийг болон тухайн бүс нутгийн кино үйлдвэрлэлийн олон талт байдлыг дэмжих, хөгжүүлэх зорилго бүхий байгууллага юм. Энэхүү дэмжлэг нь анх удаа кинотеатрын дэлгэцнээ гарах (60 минутаас дээш урттай) бүтээлүүдэд хамаардаг бөгөөд бүтээлийг сонгохдоо дараах гурван шалгуурыг баримталдаг. Үүнд:

1.Францаас бусад улсын продакшнтай хамтран боловсруулсан төсөл байх

2.Төслийг гадаад улсын иргэн удирдах

3.Centre-Val de Loire мужид байнгын хаягтай продакшн компанитай хамтран ажиллах зэрэг болно.

Дэмжлэгийн хэмжээг  төсөл тус бүрийн төсөвт тохируулан, 40,000 еврогоос хэтрэхгүй байхаар тогтооно.

Дэмжлэг хүссэн өргөдлийг тухайн бүс нутгийн нутаг дэвсгэрт байгуулагдсан, гадаадын уран сайхны киноны компанитай санамж бичиг, хамтран ажиллах гэрээ, эсвэл  хамтын бүтээлийн гэрээ байгуулсан уран сайхны киноны компани ирүүлнэ.

Төслийн санхүүжилт
Бауми кино зохиол хөгжүүлэх шагнал
  • Байгуулагдсан
    2012
  • Аль улсаас гаралтай
    Солонгос
  • Утас

Бауми кино зохиол хөгжүүлэх шагналд олон улсын болон Германы уран бүтээлчид англи хэл дээрх зохиолын хураангуйгаа явуулж тус уралдаанд оролцож болох юм.

Шагналд өрсөлдөхийн тулд оролцогчид продакшн компанитай  эсвэл нэг кино зохиол нь дэлгэцэд гарсан байх ёстой. Бүрэн хэмжээний уран сайхны кино төрөлд өрсөлдөгчид (үүнд баримтат кино,телевизийн нэвтрүүлэг, богино хэмжээний кино бүтээл багтахгүй болно) зөвхөн нэг бүтээлээр оролцож болно. Тус сан нь жилд нэг удаа 20.000 еврогийн кино зохиол хөгжүүлэх дэмжлэгийг уран бүтээлчдэд олгодог.

Төслийн санхүүжилт
Азийн кино сан
Төслийн санхүүжилт
Азийн кино сан
  • Байгуулагдсан
    2012
  • Аль улсаас гаралтай
    Солонгос
  • Хөтөлбөрүүд
    • Зохиол хөгжүүлэх сан
    • Пост продакшны сан
    • Азийн баримтат киноны сүлжээ сан
  • Хаяг
    • JuYoung Rhee #1601, Garden Tower Yulgok-ro 84, Jongno-gu Seoul 110-795 South Korea

Бусаны Олон Улсын Кино Наадмын дэргэдэх Азийн кино сан нь Азийн бүтээлч, авъяаслаг кино найруулагчдыг урамшуулах, кино төслүүдээ дуусгахад нь туслах зорилготой сан юм.

Тус сан нь Зохиол хөгжүүлэх сан, Пост продакшны сан, Азийн баримтат киноны сүлжээ сан (AND) гэсэн гурван хэсэгтэй ба бие даасан/тусгаар кино бүтээлийг дэмжиж, тогтвортой үйлдвэрлэлийн орчныг бүрдүүлэхэд туслах үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү үндсэн зорилгынхоо хүрээнд Хилийн чанад дахь Солонгос кино төслийн дэмжлэг болон Баримтат кино түгээлтийн дэмжлэг үзүүлдэг.

Зохиол хөгжүүлэх сан нь Азийн кино уран бүтээлчдэд анхны болон 2 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино зохиолоо дуусгахад нь дэмжлэг болох зорилготой ба энэхүү санд шалгарсан төслүүдэд тус бүр 10 сая солонгос вон (10,000 ам. доллар) олгодог.

Пост продакшны сан нь зураг авалтын дараахь үйлдвэрлэлд бэлэн чанартай кино төслүүдийг сонгон шалгаруулж, Солонгосын хамгийн сүүлийн үеийн кино үйлдвэр, студид үйлдвэрлэлийн дараах үйл явцыг дуусгах боломжийг олгодог. Энэ санд өнгө шүүлт (DI), дууны найруулга, англи хадмал орчуулга болон дисипи (DCP) бэлтгэх процесс багтана.

Азийн баримтат киноны сүлжээ (AND) сан нь Азийн баримтат киноны үйлдвэрлэл, түгээлтийг дэмжих зорилготой кино наадам зохион байгуулагчдын нэгдэл юм. Гишүүд нь Азийн баримтат кино найруулагчдын дундын сүлжээг бий болгож бэхжүүлэхийг зорьж байна. Бусаны ОУКН-ыг зохион байгуулагчид тус санг удирдан ажиллуулдаг ба кино наадмын үеэр баримтат кино уран бүтээлчдэд төслөө хөгжүүлэх, ур чадварыг сайжруулах, баримтат кино салбарын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор AND Clinics болон ганцаарчилсан уулзалтуудыг зохион байгуулдаг байна. Мөн сангаас дэмжлэг авсан кино бүтээлийг онцлох үзвэрүүд зохион байгуулж, бусад баримтат кино наадмуудтай хамтран түгээлтийн шинэ боломжийг эрэлхийлж байдаг. 

Азийн кино сан Азийн баримтат болон уран сайхны кино найруулагчдийг өөрсдийн ондоошлыг тодорхойлох, кино салбарт байр сууриа илэрхийлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Энэ зорилгынхоо хүрээнд Бусаны ОУКН-ын үеэр кино уран бүтээлчдэд мэдлэг, туршлагаа хуваалцах форум зохион байгуулж, Ази тивийг хамарсан кино уран бүтээлчдийн сүлжээг бий болгохыг зорьдог. Мөн бусад кино наадмуудтай хамтран Азийн шилдэг уран сайхны болон баримтат киног түгээх боломжийг эрэлхийлдэг.