Канадын Ванкувер хотноо 41 дэх удаагийн “Ванкуверын Олон улсын кино наадам” /VIFF/ энэ 9-р сарын 29- 10-р сарын 9-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Уг наадамд Жүжигчин Б.Амарсайханы найруулагчийн анхны ажил болох “Эргэж ирэхгүй намар” /Harvest Moon/ уран сайхны кино нь Audience Awards буюу Үзэгчийн нэрэмжит шагналын эзэн болжээ.
“Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино баг хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!