Нью Йоркийн Азийн кино сангаас Ази Америкийг холбох, Азийн соёлыг бүх хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг The NewYork Asian Film Festival 20 дахь жилдээ Нью Йорк хотын Линколин центрт энэ оны 7-р сарын 15-наас 7-р сарын 28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус наадмын “Шилдэг уран сайхны кино” төрөлд Япон, Хятад, Малайз, Тайланд, Тайван, Сингапур, Өмнөд Солонгос, Монгол нийт 8 улсын найруулагчдын бүтээл оролцсон бөгөөд Номадиа пикчерс, найруулагч Ж. Сэнгэдорж нарын хамтын бүтээл “Худалдагч охин” МУСК “Шилдэг уран сайхны кино” шагналыг хүртлээ. Мөн тус кино нь 2022 оны 3-р сард зохион байгуулагдсан Японы 17 дахь удаагийн Осакагийн Азийн кино наадамд 900 гаруй кино уран бүтээлээс Гран при номинацийн уралдаант хэсэгт шилдэг 15 бүтээлийн нэгээр шалгарсан ба гол дүрийн жүжигчин Б. Баярцэцэг “Шилдэг эмэгтэй гол дүр” шагналын эзэн болсон байна.
Эх сурвалж: https://www.nyaff.org/press-release/2022-3