Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114

Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the breadcrumb-navxt domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /srv/www/wordpress/wp-includes/functions.php on line 6114
КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА - Mongolian National Film Council

КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

АЖЛЫН ЗАР

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 90 дүгээр тогтоол, Соёлын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/92 тоот тушаалаар Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн Ажлын алба нь үүсэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлээд байна.

Тус зөвлөлийн Ажлын алба нь дараахь ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

  1. Монгол кино уран бүтээлчдэд үзүүлэх эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт хариуцсан санхүүгийн ажилтан
  2. Тусгай сангийн лавлагаа, мэдээлэл, судалгаа хариуцсан ажилтан
  3. Буцаан олголт, гэрчилгээ, зөвшөөрөл олгох Олон улсын харилцааны хөтөлбөрийн ажилтан
  4. Дижитал хаб, цахим үйлчилгээний хөтөлбөрийн ажилтан
  5. Кино түгээлтийн ангиллын асуудал хариуцсан ажилтан

Нэг. Монгол кино уран бүтээлчдэд үзүүлэх эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт хариуцсан санхүүгийн ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүйгээр санхүүжилт хийгдэж буй хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд ирүүлсэн холбогдох материалыг хүлээн авах, бүртгэлжүүлэх
  • Кино урлагийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, хурлаас гарсан шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих
  • Санхүүжилттэй холбоотой мэдээ, тайлан гаргах, харьяа яам, удирдлагад тайлагнах

Тавигдах шаардлага:

  • Санхүү, НББ чиглэлээр дотоод/ гадаадад дээд боловсрол эзэмшсэн (мэргэшсэн нягтлан бодогчийн сертификаттай бол давуу тал болно),
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай,
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай,
  • Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
  • Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай,
  • Ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай.
  • Хууль, эрх зүйн мэдлэгтэй байх.
  • Шаардлагатай үед ажлын ачаалал даах чадвартай байх.
  • Үнэнч шударга, хариуцлагатай.

Хоёр. Тусгай сангийн лавлагаа, мэдээлэл, судалгаа хариуцсан ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл цуглуулах, боловсруулах, судалгаа хийх, нэгтгэх, мэдээллийн санг бий болгох, тогтмол шинэчлэн баяжуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, социологийн судлаачийн бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
  • Судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр боловсруулах чадвартай
  • Төслийн бичиг баримт боловсруулах чадвартай байх
  • Англи хэлний мэдлэг дунд түвшнээс дээш мэдлэгтэй, бусад хэлтэй бол давуу талтай
  • Хууль, эрх зүйн мэдлэгтэй байх
  • Олон нийтэд чиглэсэн арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах ур чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Шинийг санаачлагч, бүтээлч, харилцааны өндөр соёлтой
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн

Гурав. Буцаан олголт, гэрчилгээ, зөвшөөрөл олгох Олон улсын харилцааны хөтөлбөрийн ажилтан

Гүйцэтгэх чиг үүрэг:

Буцаан олголтын хүсэлт, төсөл хүлээн авах, бүртгэх, гэрчилгээ олгох, мэдүүлэг гаргах маягт, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг баталж, цахим хуудсанд байршуулах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Санхүүч, эдийн засагч, эрх зүйч, хуульч мэргэжилтэй байх
  • Санхүү, татварын чиглэлээр мэргэшсэн байх
  • Төрийн байгууллагад 3-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Баримт бичиг боловсруулах, хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай.
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
  • Асуудлыг боловсруулах, оновчтой шийдвэр гаргаж чаддаг байх
  • Багаар ажиллах чадвартай.

Дөрөв. Дижитал хаб, цахим үйлчилгээний хөтөлбөрийн ажилтан

Гүйцэтгэх чиг үүрэг:

Байгууллагын үйл ажиллагаа, ажил үйлчилгээг дижитал сувгаар олон нийтэд хүргэх, дижитал сувгийн хэвийн үйл ажиллагааг хангах,

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Бизнесийн удирдлага, технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн.
  2. Мэдээлэл технологийн, дижитал сувгийн мэдлэгтэй.
  3. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  4. Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн.
  5. Датанд суурилан дүн шинжилгээ хийх, судалгаа хийх, шийдвэр гаргах чадвартай.
  6. Шинэлэг санааг эрэлхийлэгч
  7. Цагийн менежмет баримталдаг
  8. Хуулийн зохих түвшний мэдлэгтэй байх

Тав. Кино түгээлтийн ангиллын асуудал хариуцсан ажилтан

Гүйцэтгэх чиг үүрэг:

Кино театрт түгээж байгаа кинонд монгол киноны эзлэх хувь, киноны статистик үзүүлэлтийг тооцох, кино түгээлтийн мэдээлэл гаргах, кино театрын хүртээмжийн байдалд хяналт тавихтай холбогдсон ажлыг хийж гүйцэтгэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Соёл, урлагийн чиглэлээр менежмент, маркетингийн менежерээр их дээд сургууль төгссөн байх,
  2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй ажилласан туршлагатай
  3. Мэдээллийг нэгтгэх, боловсруулах чадвартай.
  4. Хууль эрх зүйн чиглэлээр хууль хэрэглэх чадвар эзэмшсэн ба англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.
  5. Логик сэтгэлгээтэй.
  6. Ярих, илтгэх, тайлагнах ур чадвар эзэмшсэн.
  7. Шинэлэг санааг эрэлхийлдэг, хэрэгжүүлдэг байх
  8. Ажлын ачааллыг даах чадвартай.
  9. Харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн.

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Цахим үнэмлэхний хуулбар
  • Диплом, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • 4х6 хэмжээтэй цээж зураг 3 хувь
  • Гурван үеийн намтар
  • Уран бүтээлийн жагсаалт (хавсаргаж болно)

Холбоо барих

Материал хүлээж авах хаяг: Улаанбаатар хот, Ж.Самбуугийн гудамж, Чингэлтэй дүүргийг 4 дүгээр хороо, Улаанбаатар-15141, Монгол улс Утас: 9322-9322, 98080409 цахим шуудан: secretariat@filmmongolia.gov.mn, цахим хаяг www.filmmongolia.gov.mn