БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ КИНО ГРУППИЙН УДИРДЛАГУУДТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ КИНО ГРУППИЙН УДИРДЛАГУУДТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ КИНО ГРУППИЙН УДИРДЛАГУУДТАЙ

АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо “Монгол-Хятадын ЭКСПО” дөрөв дэх удаагийн соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөр Монголын Кино группийн дарга бөгөөд зөвлөлийн гишүүн Zeng Han, Өвөр Монголын Кино группийн Ерөнхий удирдлагын албаны дарга Чи Шуанбао, Өвөр Монголын Кино үйлдвэр ХХК-ий Намын үүрийн захирал Li Dong Hua нар Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундрал болон Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн газрын дарга Ю.Энх-Амгалан нарыг хүлээн авч, уулзлаа. Мөн  Монгол-Хятадын хамтарсан уран бүтээл туурвих, Үзвэр зохион байгуулах, кино бүтээх чиглэлээр уран бүтээлч, ажилтныг сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах цаашлаад Хятад-Монголын экспод Киноны чиглэлээр оролцох саналыг оруулах зэрэг олон асуудлуудыг ярилцаж, ӨМӨЗО-ны Кино групптэй Санамж бичиг байгуулахаар болов.