ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Кино урлагийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Кино найруулагч С.Батмөнх, Б.Ганболд, Ж. Сэнгэдорж нарыг төрийн дээд Алтан гадас одонгоор шагнасныг энэ сарын 16-ны өдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Төрийн захиргааны удирдлагын газрын Дарга Ч.Энх-Амгалан нар гардуулав.
Тус арга хэмжээнд Кино урлагийн зөвлөлийн бөгөөд Ажлын албаны Дарга, удирдлагууд болон кино урлагийн салбарын уран бүтээлчдийн төлөөлөл оролцон шагнал хүртсэн уран бүтээлчдэд баяр хүргэлээ.
Алтан гадас одон хүртсэн нийт уран бүтээлчдэдээ Кино урлагийн зөвлөлөөс баяр хүргэн цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.