“ПРАЙМ СИНЕПЛЕКС”, “ГЭГЭЭНТЭН” КИНО ТЕАТРУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЛАА

“ПРАЙМ СИНЕПЛЕКС”, “ГЭГЭЭНТЭН” КИНО ТЕАТРУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЛАА

“ПРАЙМ СИНЕПЛЕКС”, “ГЭГЭЭНТЭН” КИНО ТЕАТРУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЛАА

Соёлын яамны Салбарын хяналтын газар, Монголын үндэсний Кино урлагийн зөвлөл, Оюуны өмчийн газар нар 6 дугаар сарын 27-ний өдөр “Прайм Синеплекс” болон “Гэгээнтэн” кино театруудад хамтарсан баг бүрэлдэхүүнээр ажиллав.

Тус бүрэлдэхүүн нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 79 дүгээр тогтоолоор баталсан “Салбарын хяналт шалгалтын 2023 оны төлөвлөгөө”-ний биелэлтийн ханган ажиллаж байгаа юм. Шалгалтын баг бүрэлдэхүүнд Соёлын яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.Түмэндэмбэрэл, Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны Монгол кино дэмжих газрын дарга Б.Болдбаатар, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Б.Түмэн-Өлзий нар хяналт, шалгалтын үйл ажиллагааг явууллаа.

Тодруулбал, соёлын байгууллагуудад холбогдох хууль, журам, стандартын хэрэгжилтийг хангуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор хяналт, шалгалтын үйл ажиллагаа явуулсан юм.