Оюуны өмчийн сургалтанд хамрагдах уран бүтээлчдийн бүртгэл эхэллээ

Оюуны өмчийн сургалтанд хамрагдах уран бүтээлчдийн бүртгэл эхэллээ

Оюуны өмчийн сургалтанд хамрагдах уран бүтээлчдийн бүртгэл эхэллээ

Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар хамтран “Кино урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх тогтолцоог бий болгож, тэднийг дэмжих, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулж хэрэгжүүлнэ” зорилтын хүрээнд Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.6.3.2, 2.6.3.3, 2.6.3.5 дахь заалтууд, Кино урлагийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Зохиогчийн эрхийг хамгаалах болон Оюуны өмчийн чиглэлээр сургалт зохион байгуулах гэж байна.

Тус сургалт нь Кино урлагийн салбарт ажиллаж буй уран бүтээлчдийн оюуны бүтээлийг хамгаалах, Оюуны өмчийн тухай хууль, хуулийг дагалдан албажсан дүрэм, журмуудыг сурталчлан таниулах, мэдлэг олгох зорилготой юм.

Сургалтанд 50-иас доошгүй уран бүтээлч хамрагдах бөгөөд дараах линкээр нэвтрэн бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdf-_wfyfV2MGhQQd7MohditTmcdxcpwggMkWOmDhNcEn-5jg/viewform?usp=sf_link