МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл нь Өнөөдөр /01 дүгээр сарын 24/ бодлогын баримт бичигт тусгагдсан, хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хэрэгжилтийн хүрээнд 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцууллаа.
МҮКУЗ нь 2023 онд дотоодын уран бүтээлчиддээ чиглэсэн кино урлагийн салбарын уран бүтээлчдийг чадавхжуулах 8 сургалт, арга хэмжээ зохион байгуулж, 2 удаагийн Кино урлагийг дэмжих сангийн төслийг сонгон шалгаруулалтыг зарлаж, 6 удаагийн салбарын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулан 679 уран бүтээлчдийг хамруулан ажилласан байна.
Үүнээс гадна гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд:
• 73 дахь удаагийн Берлиний олон улсын кино наадмын дэргэдэх Европийн кино маркет
• 76 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам
• 27 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадамд уран бүтээлчдээ дэмжин ажиллаж, Кино урлагийг дэмжих тухай хууль эрх зүйн орчныг танилцуулан оролцжээ.