Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл нь 03-р сарын 21-ны өдөр Монголын урлагийн зөвлөлийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ.
Уг уулзалтаар Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл нь Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” кино наадмыг энэ жилээс хамтран зохион байгуулах тухай санал солилцлоо.
Тус уулзалтад Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, КУЗ-ийн гишүүн Б.Пүрэвдорж, Б.Түмэн-Өлзий, Н.Уранчимэг, Н.Ганхуяг, Т.Номуунзул болон Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа нар ороцлоо.