МОНГОЛ УЛСАД ЗУРАГ АВАЛТАА ХИЙСЭН ЯПОН УЛСЫН ВИВАНТ ОАК ЦАЦАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

МОНГОЛ УЛСАД ЗУРАГ АВАЛТАА ХИЙСЭН ЯПОН УЛСЫН ВИВАНТ ОАК ЦАЦАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
МОНГОЛ УЛСАД ЗУРАГ АВАЛТАА ХИЙСЭН ЯПОН УЛСЫН ВИВАНТ ОАК ЦАЦАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
Япон улсын TBS телевиз, Ваёо Эйрт компани болон Номадиа Пикчерс хамтран бүтээсэн “ВИВАНТ” олон ангит кино Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр Монгол улсад 2023 оны 05 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 30-ны хооронд зураг авалтаа хийсэн юм.
“Вивант” олон ангит кино нь Япон улсад 07 дугаар сарын 16-нд нээлтээ хийн, цацагдаж эхэллээ. Тус олон ангит киноны зураг авалт нь Өмнөговь аймаг, Дундговь аймаг, Хэнтий аймаг, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод хийгдсэн ба уг бүтээлд Монгол улсын жүжигчдээс Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр, Х.Нандин-Эрдэнэ нар дүр бүтээжээ.