“КИНО ШҮҮМЖ БИЧИХ НЬ” ОНЛАЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

“КИНО ШҮҮМЖ БИЧИХ НЬ” ОНЛАЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
“КИНО ШҮҮМЖ БИЧИХ НЬ” ОНЛАЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Доорх холбоосоор хандан бүртгүүлнэ үү.
Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс 2023 онд салбарын уран бүтээлчдэд зориулан хэд хэдэн богино болон дунд хугацааны сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Иймд “Кино шүүмж бичих нь” онлайн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
ХУГАЦАА: 2023.04.26, 11:00-13:00 хүртэл үргэлжилнэ.
“Кино шүүмж бичих нь” сургалт, хэлэлцүүлэгт салбарын уран бүтээлчид та бүхэн идэвхтэй хамрагдахыг хүсье. Сургалтад оролцох холбоосыг 04 дүгээр сарын 25-ны өдөр доорх группт байршуулна.
ПАНЕЛИСТ:
• Б.АМАРСАНАА /СУДЛААЧ, ШҮҮМЖЛЭГЧ/
Кино судлаач, шүүмжлэгч Б.Амарсанаа нь Хятадын Нанжин Их Сургуулийн докторын оюутан бөгөөд “CHINANAUTS” онлайн сэтгүүлийн туслах редактораар ажилладаг.Түүний кино шүүмж, нийтлэлүүд нь Германы “DIE WELT” өдрийн сонин, “EASTERNKICKS”, “PHOTOGÉNIE” зэрэг кино сэтгүүлүүдэд нийтлэгдэж байсан бөгөөд дараах холбоосоор хандан унших боломжтой.
КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА