“КИНО ШҮҮМЖ БИЧИХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

“КИНО ШҮҮМЖ БИЧИХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
“КИНО ШҮҮМЖ БИЧИХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино Урлагийн зөвлөл нь Кино урлагийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, олон талт чадварыг хөгжүүлэх зорилгоор Кино шүүмж бичих сургалтыг кино шүүмжлэгч Б.Амарсанаа багшийн удирдлага дор 2024 оны 09 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулах юм.
Тус сургалтад бүртгүүлсэн мэдүүлгийн дагуу үнэлгээний хуудсаар дүгнэн 18 оролцогчыг сонгон шалгаруулсан бөгөөд үнэ төлбөргүй сургалтад хамруулж байна.
Сургалтаар кино шүүмжлэлийн ач холбогдол, түүний Монгол болон гадаад орнууд дахь хөгжлийн ялгаатай байдал, шүүмжийн бүтэц, төрөл, шүүмж бичин нийтлүүлэх зэрэг 20 цагийн хөтөлбөр багтжээ.
“Кино шүүмж бичих” сургалтад хамтран ажиллаж байгаа Кино шүүмжлэгч, судлаач Б.Амарсанаа болон Монголын Үндэсний Музей, хамт олонд талархал илэрхийлье.