Кино урлагийн тухай хуулийг сурталчлан таниулах зорилгоор энэхүү контентийг хүргэж байна

Кино урлагийн тухай хуулийг сурталчлан таниулах зорилгоор энэхүү контентийг хүргэж байна
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Кино урлагийг дэмжих тухай хууль”-ийг баталж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн болно. Тус хуулиар кино үйлдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүлж, Монгол Улсад кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Монголийн үндэсний кино урлагийн зөвлөлөөс тус хуулийг сурталчилан таниулах зорилгоор энэхүү контентийг хүргэж байгаа бөгөөд энэ удаагийн цувралаар кино урлагийн салбартай холбоотой нэр томьёоны тодорхойлолтыг хуульд хэрхэн заасан тухай танилцуулж байна.