Кино урлагийн салбарын 2023 оны эхний уулзалт, хэлэлцүүлэг болж өндөрлөлөө

Кино урлагийн салбарын 2023 оны эхний уулзалт, хэлэлцүүлэг болж өндөрлөлөө
Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс Өнөөдөр /2 дугаар сарын 27/ зохион байгуулж буй Кино урлагийн салбарын 2023 оны уулзалт, хэлэлцүүлгийн эхний уулзалт “Кино холбоод”-ын хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.
Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд 2022 оноос хэрэгжиж эхэлсэн Кино урлагийг дэмжих тухай хууль, журмын танилцуулга болон Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны ажиллах журам, 2022 оны ажлын товч тайланг танилцуулсанаас гадна Кино холбоодууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
“Кино холбоод”-ын хэлэлцүүлэг, уулзалтад Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг, Б.Пүрэвдорж, Г.Энхбаяр, Т.Номуунзул нар болон “Монголын Шинжлэх ухаан танин мэдэхүй, байгаль орчны кино нийгэмлэг”, “Монголын Үндэсний кино урлагийн академи”, “Монголын кино продюсерүүдийн холбоо” “Алтан хальс” холбоо, “WR1 Mongolian young filmmakers” холбоо зэрэг 10 гаруй кино холбоодын төлөөлөл оролцов.